MOOSE ТЕСТЭД ШИНЭ ҮЕИЙН RAV4 БҮДЭРЛЭЭ
Шинэ үеийн Rav4 болох загварлаг, тохитой зэрэг ангилалдаа нэлээд дээгүүр орохоор үзүүлэлттэй. Гэхдээ төгс биш гэдгийг MOOSE TEST гэх маневрийн тестээр шалгаж ээ.
Учир юу вэ гэхээр Шведийн Teknikens Varld сэтгүүл 68 км/ц хурдтай үед нь маневрийн тест хийхэд маш муу, осолтой үр нөлөөг үзүүлсэн байна. Жолооч, сэтгүүлчийн хэлж байгаагаар ESP (электрон тогтворжуулалтын систем) нь тээр хойно ажиллаж байж ээ. Энэ алдаа хайбрид болон энгийн аль аль хувилбарт нь мэдэгдсэн байна. Тестийг хийхдээ үйлдвэрлэгчийн заасан дээд хэмжээнд ачаа ачиж шалгадаг аж.
Яагаад алдсан вэ гэхлээр гаднах 2 дугуй нь 2 ч удаа эргэлтийн цэгээс хэтэрсэн байна.
Сэтгүүлчийн хэлж байгаагаар: Эхний маневрийг маш дуулгавартай гүйцэтгэсэн. Гэхдээ дараагийн үйлдэлд гаднах 2 дугуй нь тэнээд алга болсон. Тоёота компани энэ тестэнд зориулж үйлдвэрлэлд гарч байгаа бүх загваруудаа дахин шалгах хэрэгтэй гэж сануулсан байна.
Энэ мэдэгдэл нь тэдний анхных биш бөгөөд тэртээ 2007 онд Хайлакс пикап загварыг 57 км/ц хурдтай тестэлж байхад тогтворгүйгээ баталж байсан билээ.
Эх сурвалж: motor1.com