ТАНИЛЦ: ШИНЭ HIGHLANDER

2019 оны Нью-Иорк авто шоуны үеэр цоо шинэ загвартай, 3 эгнээ суудал бүхий Highlander загварыг танилцууллаа. Тус шинэ загварыг сүүлийн үеийн бүх машинуудын ашиглаад байгаа Тоёотагийн TNGA гэх платформ дээр бүтээсэн гэдгээр онцлог болж байна. 

Стандарт загварын бензин мотортой хувилбарт 3.5 литрийн Ви6 хөдөлгүүрийг санал болгож байгаа бөгөөд түүнээс нь 295 м.хүч болон 356 Нм эргүүлэх хүч гарах гэнэ. Харин хайбрид хувилбар нь 2.5 литрийн бензин мотортой.

Улмаар цоо шинэ аюулгүйн систем болох Toyota Safety Sense 2.0-ийг суурилуулсан байна. Ингэснээр эгнээ байр мэдээлэх, ухаалаг круйз контрол, ухрах үеийн анхааруулга зэрэг зүйлс нь илүү сайжирч шинэчлэгджээ.


Шинэ загварын борлуулалтыг өвлөөс худалдаанд гаргах бөгөөд энгийн хувилбар нь дотроо 5 сонголттой, хайбрид нь дотроо 4 сонголттойгоор худалдаалагдах гэнэ.

Шинэ загварын хэмжээ загварыг сонирхвол хуучнаасаа 5 см урт, салоны зай арай томтой болжээ.