KLUGER | ТҮГЭЭМЭЛ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ
- Хянах самбар дээр тосны гэрэл болон check engine шар гэрэл асдаг. Энэ нь тосны тэвшин доторх бүдүүн шүүр бохирдсоноос болж тосон хангамж дутааснаас болж гэрлийг асаадаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд тос солих үйлчилгээг цаг тухайд нь хийх хэрэгтэй.
- 2AZ-FE: Энэ загварын хөдөлгүүр 2000 оноос хойш Kluger-д суурилуулсан. Электрон систем нэлээн ихтэй VVT-I нударган голтой, агаар оруулах холимгийн хаалт нь цахилгаан, духны гинжин дамжуулгатай гээд олон өөрчлөлтүүдийг хийж хүч сайтай, шатахуун зарцуулалтыг багатай сайн хөдөлгүүртэй болгосон.
- Энэ хөдөлгүүрийн нийтлэг гэмтэл нь гинж дуугарах, яндангийн мэдрэгч ажиллахгүй болох, катушка шатаж доголдуулах, бензин шүүр бөглөрөх, ремен чангалагч эвдрэх гэсэн томоохон гэмтлүүд үүсдэг. Ремен чангалагчийн хувьд 40000-60000 км тутамд солих хэрэгтэй.
- Солихгүй удсанаас болж тосон чангалагч нь эвдэрч хаазлахад мотор дотор дуу үүссэн мэт харжигнаж дуугардаг. Түүнээс биш олон ухуулаад байхгүй шүү. Үүний тулд мэдээж хугацаат техник үйлчилгээг цаг бүрд хийх хэрэгтэй. Жилдээ нэг удаа холимгийн хаалт цэвэрлэх, тосыг 5000 км тутамд солихгүй бол тос нагартаж өтгөрдөг сул талтай.
- Манайд нийтлэг байгаа 2400 сс багтаамжтай мотор нь Harrier-с гадна өөр олон машинд суурилуулсан байдаг. Энэ моторын сул тал нь дээд анги доод ангийн завсрын жийргээр тосолоо гоожуулдаг. Энэ үзэгдэл зөвхөн Alphard гэлтгүй өөр машинуудад илэрдэг.
- Эвдрэлийн гол шалтгаан нь моторыг хэт халааснаар дээд доод ангийг боодог боолт сунаж хөргөлтийн шингэнээ алддаг байгаа. Түүнийг агрегат засвар дээр янзлуулах эсвэл өөр мотор авч хийсэн дээр. Өөр мотор авах гэснээс мотор авах, машин авахдаа моторын тагийг авч үзэж байгаарай. Зарим мотор дотор тосны лаг бохирдолтой байдаг шүү.
- 3MZ-FE: Энэ төрлийн хөдөлгүүр нь 3300сс багтаамжтай хайбрид болон энгийн аль аль загварт суурилагдсан байдаг. Сайжруулсан шинэ загварын хөдөлгүүр одоогоор мэдэгдсэн зүйлс гэвэл помп, гадна рмен чангалагч, катушка, яндан мэдрэгч ажиллахаа болих шинж тэмдгүүд илэрч байна. Тиймээс Harrier бол АИ92 хийх, бусад орны зах зээлд гардаг LEXUS хувилбар бол АИ95 хийж байгаарай. Мөн свэчэг сонгохдоо иридиум төрлийн свэчэ хийж байх хэрэгтэй
Кроп
Энгийн хөдөлгүүрт 5 шатлалт энгийн, хайбрид моторт e-CVT гэх кропыг ашиглах болсон. eCVT кроптой буюу бидний мэддэг гинжин дамжуулгаас арай өөр, араан дамжуулгат CVT кропны нэгэн төрлийг ашигладаг.
- Хайбрид Harrier-т WS стандартын кропны тос хийдэг тул үйлдвэрлэгчээс заасан яг тохирох тос хийж жилдээ 1 удаа тогтмол шалгуулаарай.
- Компьютер гэмтсэнээс болж кропны араа шилжилт өөрчлөгддөг: 2AZ-FE мотортой энгийн кроптой HARRIER болон RAV4, Kluger гэх зэрэг ижил суурьтай машинуудын кроп эвдэрдэг. Шинж тэмдэг нь 2-3 араанд цохилттой орох, зогсохын өмнө цохилт өгөх, зогсож байгаад ухрах араанд хийхэд цохилт мэдрэгддэг.
- Учир нь ABS болон Check Engine аль нэг гэрлийг үл ойшоон удаан явснаас болж компьютерийн програм алдаа зааж араа шилжилтийг өөрчилдөг, үүнээс болж кропны диск нь эвдэрдэг байна. 2-3 араанд цохилттой орох, зогсохын өмнө болон ухрах араанд хийхэд цохилт мэдрэгддэг. Энэ төрлийн гэмтлийг заавал компьютер оношилгоонд оруулж үзүүлэх шаардлагатай бөгөөд таамгаар засварлах нь эдийн засагт хохиролтой байдаг.
- Кропны тос солих хугацаа нь жолоодлогын хэв маягаас их шалтгаалдаг. Жолооч огцом хаазлаж огцом тоормослон замын хөдөлгөөнд ширүүн оролцдог бол кропны тос түргэн чанараа алдаж, шүүгч нь ч тэсдэггүй. Дээр нь манай орны өвлийн хүйтэн, зуны аагим халуун, тоосжилт, хуурай нөхцлүүд үйлдвэрлэгчийн заасан хугацааг 2 дахин бууруулж тооцох нөхцөл болдог.
- Кропны тосны өнгө бараантсан ч элдэв тунадасгүй тунгалаг байвал хэсэгчилж солиулж болно гэж Toyota-н кроп үйлдвэрлэгч Aisin компанийн инженерүүд зөвлөдөг.
- Harrier-ээр өгсөж уруудахдаа гар тоормос ашиглаж хэвшээрэй! Машинаа бүрэн зогссоны дараа л P, R горимд шилжүүлж заншвал кроп урт насална. Араандаа хийх үед машин ухасхийх, кропноос дүнгэнэсэн чимээ гарах, хиншүү үнэртэж эхэлбэл яаралтай оношлуулж байгаарай.
- Энэ төрлийн кроп нь ABS, BODY компьютер ECM эдгээрээс мэдээллээ авч, кропоо удирддаг. Тиймээс 4 дугуй ижил хэмжээтэй байхыг шаарддаг.
- Кропны дамжуулах арааны шарик нурах, дамжуулах араа өөрөө гэмтэх, эрхсэн арааны шарик дуу орох савалгаа үүсэх эрсдэлтэй байдаг.
- Hybrid моторны шарик дуу орох, савалгаа үүсэх шинж тэмдгүүд зонхилдог.
Цахилгаан
- 2.4 мотортой хувилбарын хувьд цонхны төв удирдлага эвдэрдэг. Эвдрэлийн шалтгаан нь удирдлага руу ус орсноос болж гэмтдэг.
- Хаалганы түгжээ гацдаг. Энэ нь цахилгаан моторын гэмтэлтэй холбоотой бөгөөд эвдэрсэн тохиолдолд солих хэрэгтэй.
- Хайбрид хувилбарын хувьд рулын аппаратын гэмтэл гардаг.
Тулгуур эд анги
Оношилгоонд орж ирж байгаа ихэнх зочид “миний дугуй маш их алцайгаад байна аа” гэж орж ирдэг. Муу, дуураймал амартизатор хэрэглэсний улмаас энэхүү гэмтэл түгээмэл тохиолддог.
Хойд, урд амортизаторын дээд таваг амархан эвдэрдэг - Амортизатор солих бүрдээ дээд тавгийн резинийг хамтад нь солиулж байгаарай. Эдэлгээний явцад тавган доторх резин нь муудсанаас болж эсвэл хоногонд нь хийгээгүйгээс болж амортизатор эвдрээгүй хирнээ тавган дээрээ дуугараад байх тохиолдол байдаг.
Эдэлгээнээс болж доод өнгөн тулгуур, доод гарны чихтэй түлк, хойд талын согтуу түлк болон рулын аппарат амархан мууддаг.
Түгээмэл асуудаг сэлбэгүүд
- Урд хойд амартизатор
- Гадна ремен
- Гарны втулга
- Рулын компьютер
- Босоо тэнцүүлэгч
- Урд хойд даравч
- Баруун зүүн кропны сальник
- Тагны жийрэг
- Урд цапны шарик
- Маслын дачик
Эх сурвалж: | cardoctormn