TOYOTA KLUGER

Анхны Kluger нь Toyota Harrier-тай нэг төрөл 2000 онд гарсан бөгөөд спорт загварын SUV машин юм. Япон, Австралид Kluger гэдэг нэртэй бол бусад орнуудад Нighlander нэртэйгээр худалдаалагддаг.

Kluger гэдэг үг нь германаар ″ухаантай″ гэсэн утгатай.

2005 онд Kluger-ийн Hybrid загвар болон үүнтэй зэрэгцэн Highlander Hybrid загвар бас гарсан юм. Уг машин нь V хэлбэрийн 6 цилиндртэй 3.3 литрийн багтаамжтай бензин хөдөлгүүрээс гадна цахилгаан мотортой юм.

  • Цуваа 4 цилиндртэй 2.4 литрийн багтаамжтай загвар болон V хэлбэрийн 6 цилиндртэй 3 литрийн багтаамжтай загварууд нь автомат 4 араатай байдаг.
  • Үүнээс гадна V-6 буюу V хэлбэрийн 6 цилиндртэй 3.3 литрийн багтаамжтай загвар ч худалдаалагдаж байна.

Урд дугуйгаараа хөтөлдөг болон 4 дугуйгаараа хөтөлдөг 2 төрөл байдаг. 2003, 2005 онуудад шинэчлэгдсэн бөгөөд 2003 онд 5 хүн суух боломжтой байсныг шинэчлэн сайжруулснаар 3 эгнээ нийт 7 хүн суух зориулалттай болгосноос гадна хурдны хайрцаг нь 4-өөс 5 араатай болсон.

  • АНУ-д нэг жилд 130,000 Highlander зарагдсан байна. 2007 оноос япон дахь Kluger-ийн үйлдвэрлэл зогсож харин бусад орнуудад Highlander нэрээр үргэлжлэн гарах болсон юм.
  • Ингээд 2007 онд Highlander нэрээр цоо шинэ загвар худалдаанд гараад байгаа бөгөөд энэ шинэ загвар нь V хэлбэрийн 6 цилиндртэй 3.5 литрийн 2GR-FE хөдөлгүүртэй автомат 5 араатай болсон. 2010 онд дахин шинэчлэл явагдаж, 2011 онд худалдаанд гарч эхлэх юм.
2000 онд гаргасан 1-р үеийн Toyota Highlander
2000 онд гаргасан 1-р үеийн Toyota Highlander

2007 онд гаргасан 2-р үеийн Toyota Highlander