BMW 7-ЫН АЛБАН ЁСНЫ ЗУРАГ НУУЦААР ДЭЛГЭГДЖЭЭ

BMW-ын аль нэг ажилтан асуудалд орсон бололтой. Учир нь нээлтээ хараахан хийх болоогүй шинэ загвар 2020 BMW 7  LCI-ын албан ёсны зураг интернетээр цацагдсан байна.

Тухайн зургууд дээрээс бид шинээр хийгдсэн өөрчлөлт, нэмэлтүүдийг сайтар харж болохоор. Зөвхөн 2020 BMW 7 LCI ч биш спорт тоноглолтой M Sport загвар мөн V12-powered M760Li-уудых нь ч зураг тарсан аж. Сүүлийн өдрүүдэд нээлтээ хийгээгүй байгаа загваруудын зураг хулгайгаар цацагдах явдал олон гарах болж.

Хийсэн өөрчлөлтүүдийг нь хараад байхад 7 Series улам сүржин болсон шиг харагдана. Урд гэрэлтүүлэг улам нарийн загвартай, хурц болж толгойноосоо хөл хүртлээ шинэ загвараар хийгджээ. Цас шиг цагаан өнгөнөөс нь болоод зарим нэг өөрчлөлтүүдийг нь харахад бэрх байгаа ч сайн харах юм бол сүүлийн загвараас бүх зүйл нь өөрчлөгдсөн байгаа юм.

Хойд хэсгийн хувьд өөрчлөлт нэг их байхгүй юм шиг хирнээ лед гэрлийн график улам тод болсон нь өргөн хурц харагдуулж байна. Аа тийм бас нэг догь өөрчлөлт гэвэл дээд хэсэгт нь бага зэрэг алтан оруулга оруулж өгсөн нь энэ загварыг улам сонирхолтой болгож өгч байгаа юм.