БМВ КОМПАНИЙН 12 ЦИЛИНДРТЭЙ ХӨДӨЛГҮҮР 28 НАС ХҮРЭВ
2012 онд БМВ компанийн 12 цилиндртэй хөдөлгүүрийн 25 жилийн ойн баяр тохиолдож байна. Түүнийг анхлан 7 цувралын автомашинд 1987 оноос эхэлж суурилуулж эхэлсэн билээ.
Анхны 12 цилиндртэй люкс загварыг БМВ 750i хувилбарыг 1987 оны 3 сард Женев Мотор Шоуны үеэр танилцуулж байсан бөгөөд шинэ М70 хөдөлгүүр нь цоо шинээр дизайнчилсан 5 литр хүртэл багтаамжтай байжээ. Шинэ хөдөлгүүр нь хөдөлгүүрийн шинэ стандартыг тогтоож, бага дуутай өндөр баланстай буюу хүч чадал шатахуун зарцуулалт нь төгс зохицсон байсан байна.
1987 оны БМВ 750i
1994 оны БМВ 750i
2002 оны БМВ760i
2009 оны БМВ 760i
5.0 литрийн V12 цилиндртэй хайлшин хөдөлгүүр нь нийт 240 кг жинтэй болж хөдөлгүүрийн 5000 эрг/минутад 300 м.х гарах болсноор нэг литр эзлэхүүнд 60 м.х ноогдох болсон байдаг байна.
Үүнээс гадна хөдөлгүүрийн 4,100 эрг/минутад 450 Нм эргүүлэх хүч гарах бөгөөд бусад өрсөлдөгч нараас анх удаагаа хамгийн өндөр чадлыг санал болгох болсон ажээ. Эхний танилцуулсан БМВ 750i загварын 3,000 гаруй захиалгыг БМВ компани авч байсан бөгөөд уг загвар нь 750i болон 750iL урт хувилбартайгаар гарч байсан байна.
1994 онд цоо шинэ 750i гарсан бөгөөд үндсэн М70 хөдөлгүүрийг сайжруулж 5.4 литрийн 326 м.х М73 хөдөлгүүрийг гаргасан байна. М73 нь хуучин загвараас илүү хүчирхэг, 13% илүү хэмнэлттэй болж, хорт утаа ялгаруулах хэмжээ нь багассан байдаг аж.
2002 онд БМВ компани 760i хэмээх 445 морины хүчтэй цоо шинэ 6.0 литрийн V12 хөдөлгүүрийг санал болгосон юм. Уг хөдөлгүүр нь анхны шууд цацалттай 12 цилиндртэй хөдөлгүүр бөгөөд уламжлалт 7 серийн 760i/iL хувилбаруудад тавигдаж байсан байна. 2009 онд сайжруулсан N74 хөдөлгүүрийг 544 м.х болон 750 Нм эргүүлэх хүчтэйгээр гаргасан ба үүнд турбочаржерийн үүрэг оролцоо их байсан байна.