ХЭСЭГЧЛЭН ШИНЭЧЛЭГДСЭН 2020 LEXUS RX & RXL
2020 онд зориулан түүний хэсэгчилсэн шинэчлэлтийг хийж танилцууллаа. Тус загвар нь дунд гарын кроссовер ангилалд багтдаг бөгөөд өнөө цагийн хамгийн их борлуулалттай загвараар зүй ёсоор нэрлэгдэх юм. Энгийн болон урт хувилбарт дараах шинэчлэлт хийгдэх гэнэ.
Үүнд шинэчлэгдсэн загвартай 18 инчийн обуд, арай нарийхан болсон их гэрэл, нарийссан хойд гэрэл, урд нүүр зэрэг зүйлс багтаж байна. Харин салонд өөрчлөгдсөн хамгийн том зүйл нь 12.3 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй болжээ.
Харин 8 инчийн мэдрэгчтэй дэлгэцийг стандартаар санал болгох бөгөөд энэ нь одоогийн RX-ийн дэлгэцтэй хэмжээгээр ижил юм. Мэдээж мэдрэгчтэй болсон тул ажиллахад илүү хялбар болж, Apple Carplay болон Android Auto системтэй холбогдож боломжтой болсон. Улмаар том дэлгэц нь дуу хоолойгоор удирдах боломжийг олгох гэнэ.
За тэгээд л стандартаар аюулгүйн сүүлийн үеийн технологийг шингээжээ. Ингэснээр бага гэрэлтэй орчинд явган зорчигчийг таньж анхааруулах, эгнээ байраа зөв эзлэх анхааруулга, дугуйтай хүний анхааруулга зэрэг зүйлсийг шингээсэн байна.
Мөн тулгуур эд ангийн урд хойд тэнцүүлэгчийг хүчитгэснээр кузовын ганхалтыг багасгаж өгсөн, амортизатор нь илүү зөөлөн явдалтай болсон байна.
Эх сурвалж: Lexus