NISSAN PATROL ХЭСЭГЧЛЭН ШИНЭЧЛЭГДЭНЭ
Энэ 7 хоногийн эхээр Патрол сонирхогчдын дунд хэсэгчлэн шинэчлэгдэж байгаа загварын зургууд тархсан юм. Тус зураг нь хэсэг деталийн өөрчлөлтийг үзүүлсэн тул ямар болохыг олон хүн тэсэн ядаж хүлээж байна. Харин энэ хүлээлтийг нь ОХУ-ын Колеса.ру сайт урьдчилан биежүүлж интернэтээр цацсаныг сонирхуулж байна.
Одоо үеийн Ү62 Патрол нь 2010 оноос үйлдвэрлэгдээд 2014 онд хэсэгчлэн шинэчлэгдсэн юм. Үүнийг дараа шинэчлэгдсэн Infiniti QX80 гарснаар Патролыг дахин шинэчлэх шаардлага бий болсон гэхэд хилсдэхгүй.
Шинэчлэлтээр ямартай ч урд, хойд их гэрэл, гуперийн загвар, хромон оруулга зэргийг өөрчилсөн байна. Харин капот хэвээрээ бололтой.
Их гэрлийг дагаад крило өөрчлөгдөх магадлалтай. Харин хажуу талаасаа тийм ч мэдэгдэхүйц өөрчлөлт байхгүй бололтой. Хойд талд LED их гэрэл, номерийн хэсгийн өөрчлөлт зэрэг орно.
Моторын хувьд одоогийн хувилбараараа байх бөгөөд бензин V6 4.0 400hp 8AT болон 5.6л 7АТ сонголттой.
Шинэчлэгдсэн загварыг албан ёсоор энэ намар танилцуулах гэнэ.
Эх сурвалж: kolesa.ru