ДАРАА ҮЕИЙН MITSUBISHI PAJERO БОЛОН NISSAN PATROL ЗАГВАРУУД ИЖИЛ СУУРИЙГ АШИГЛАНА

Сонин ч юм уу этгээд ч гэх юмуу шийдвэр гарчээ. Юу вэ гэхээр бидний сайн мэдэх Mitsubishi Pajero болон Ниссан Патрол загварууд техникийн шийдэл нэгтэй, оффроад автомашины суурь бүтцийг хамтран хөгжүүлэх болсон байна. Нэг суурийг ашигласнаар хөгжүүлэлтийн зардал хэмнэнэ дээрээс нь шинэ ололтыг 2 талаас нэвтрүүлэх боломжтой, найдвартай байдал сайжирч, олон хөдөлгүүр, кузовын сонголт нэвтрүүлэх боломж үүсэх юм.

Одоо байгаа 4-р үеийн Пажерог аль 2006 онд танилцуулж байсан бөгөөд одоо хүртэл зах зээлд худалдаалагдсаар байгаа юм. Гэхдээ түүний хорт утаан ялгаруулалт бас бус шаардлага одоогийн хөгжилтэй хөл нийцэх аргагүй болж байгаа нь солих цаг болсныг илтгэсээр,

Юутай ч Мицубишигийн шинэ захирал Trevor Mann нь 2017 оны Женевийн Мотор шоунд дээрх мэдээллийг баталгаажуул хамтран хөгжүүлнэ гэдгийг мэдэгдсэн юм.

Үйлдвэрлэгчдийн зүгээс ганц асуудал нь одоогийн хорт утаан ялгаруулалтын хэмжээ бөгөөд хүнд кузовтой, их хүч гаргах бензин, дизель хөдөлгүүр нь шаардлагыг хангахгүй хэмжээнд очоод байгаа аж. Тиймээс жин багасгаж, цахилгаанжуулах төлөвлөгөөтэй байгааг дуулгасан юм.

Тэгэхээр шинээр гарах Пажеро болон Патрол загварууд цахилгаан хөдөлгүүрийн сонголттой байх боломжтой, түүний суурь бүтцийг хамтран хөгжүүлж зах зээлд байр сууриа хадгалах төлөвлөгөөтэй байгаа аж.