ДОМОГТ PAJERO EVOLUTION

Та бүхэндээ өөрийн унаж байсан машинуудын давуу болон сул талыг тойм байдлаар бэлтгэн www.cardoctor.mn сайт, www.facebook.com/cardoctormn хуудсаар дамжуулан хүргэж байгаадаа баяртай байна. Би дараах машинуудын тоймыг та бүхэндээ хэсэгчлэн хүргэх болно. Бусад тоймыг унших бол ЭНД дараарай.

  • Ford F-150 Raptor
  • Landcruiser 80
  • Landcruiser 100
  • Landcruiser 200 Euro
  • Landcruiser 200 Arab
  • Ford Ranger
  • TOYOTA FJ Cruiser
  • TOYOTA Tacoma
  • Mitsubishi Evolution Pajero
  • Mitsubishi Pajero IV
  • Mercedes-Benz G500
  • Mitsubishi L200

Дашрамд дурдахад хүн хүний автомашины хэрэглээ, ашиглалт өөр бөгөөд бичсэн тоймууд маань зөвхөн миний дүгнэлт тул зарим нэг талыг орхигдуулсан, буруу зөрүү ойлголт байх магадлалтайг анхаарна уу...

Mitsubishi компани алдарт Paris - Dakar Rally-д бартаат замын машины дэвшилтэд технологийг нэвтрүүлэн 1997-2007 онуудад нийт 9 түрүү авч гайхамшигт амжилтын эзэн болсон билээ.

Энэхүү амжилтын үндэс нь Mitsubishi Pajero EVO буюу V55W загвартай салшгүй холбоотой юм. 1997 онд Дакар раллид Mitsubishi Evolution proto (цэвэр уралдааны загвар)-оор Шинозук Кенжиро түрүүлж гайхамшгийг бүтээжээ.

1998 оноос уралдааны загвар дээр үндэслэн үйлдвэрээс шууд уралдах бололцоо бүхий V55W загварыг 3500сс MIVEC хөдөлгүүртэйгээр 2000 он хүртэл нийт 2500 ширхгийг Домогт бартаат замын хаан хэмээн худалдаанд гаргасан байна.

Анх 2008 онд би УАЗ кроссоор уралдаж байгаад Ралли төрөлд хүч үзэхээр Y60 Ниссан Патрол бэлдсэн байлаа. Гэвч найз Д.Болдбаатарын зөвлөсний дагуу анх өөрийн улаан Mitsubishi Evolution-ийг унаж үзээд эрс ялгааг нь мэдрэн шууд тэр машинаар уралдахаар шийдсэн билээ.
Анх 2008 онд би УАЗ кроссоор уралдаж байгаад Ралли төрөлд хүч үзэхээр Y60 Ниссан Патрол бэлдсэн байлаа. Гэвч найз Д.Болдбаатарын зөвлөсний дагуу анх өөрийн улаан Mitsubishi Evolution-ийг унаж үзээд эрс ялгааг нь мэдрэн шууд тэр машинаар уралдахаар шийдсэн билээ.

Манайхан 2 хаалгатай V45 загварын их биений загвар дээр суурилан хийгдсэн тул 2 хаалтай Пажеро хэмээн эндүүрдэг. 1000 ширхэг цагаан, 1000 ширхэг саарал, 500 ширхэг улааныг хязгаарлагдмал тоогоор тухайн үеийн дэвшилтэд инженерчлэлийг шингээн үйлдвэрлэсэн нь одоог хүртэл Уралдаан, Цуглуулгад эрэлттэй хэвээр байгаа билээ.

Тухайн үедээ бартаат замын дэвшил болох 4 татуургатай хойд үл хамаарах тэнхлэг, өндөр эргэлт гаргах нударган голтой хөдөлгүүр, маш бат бэх хийц, явах эд анги, 2 way уралдааны LSD бөгс зэрэг нь өнөөдрийг хүртэл уралдаанд амжилт гаргахад нөлөөлж байна.

Хэдий үйлдвэрээсээ уралдааны загвар ч, Дакар раллид түрүүлсэн загвар нь хийцийн хувьд илүү ахисан түвшний бөгөөд MIVEC 4.0сс хөдөлгүүр, Dog type уралдааны кробка, хөнгөн их бие зэргээрээ эрс ялгаатай юм.

Анхны сэтгэгдэл

Хамар богино, харагдац сайтай, хүчтэй хөдөлгүүр, богино хэдий ч бартааг туулах ГАЙХАМШИГТАЙ чадвартай тэрэг байв. 2009 онд Дакарын Аврага Шинозука Кенжирогын нэрэмжит Олон Улсын SSER Rally-д өөрийн амортизатор дээр нь уралдааны бус ARB OLDMAN-ийг 8 ширхгийг тавьж уралдаад түрүүлж байлаа.

3.5 MIVEC хөдөлгүүр нь 276 морины хүч гаргадаг хөнгөн шингэн мотор, нударган голыг удирдах MIVEC систем моторын эргэлт 5500 rpm хүрэхэд ажиллах бөгөөд моторын эргэлт 5500 хүрэх үед бага зэргийн турбо татах адил нударга өндрөөр нээгдэж хааз аван цааш явна. Өндөр эргэлтэнд ажилладаг мотор тул сайн хаазаа гишгэж араа солиулж байв. Спорт яндангийн дуугаралт дажгүй. Хөдөлгүүрийн дуу тун сайхан.

Гол нь маш өндөр 7000 - 7500 гийн эргэлт даадаг нь гайхалтай байлаа. Суудал нь хагас спорт бөгөөд тун аятайхан. Арын суудалд хүн суух зориулалтгүй байлаа. Энэ тэрэг явах эд анги нь маш хүчирхэг, хүчитгэсэн. Би хэзээ ч үйлдвэрээсээ ийм бахим явах эд ангийн хийцтэй машин үзээгүй. Одоо ч үзсэнгүй ХАММЕР H1 ийг эс тооцвол. Тэр утгаараа тэнхлэг хоорондын зай ердөө 2420 мм буюу УАЗ 469 шиг богинохон жижигхэн хэдий ч том ЖИЙП-нүүдээс ялгарахгүй хүнд буюу 1970 кг жинтэй.

Давуу тал

Үнэхээр гайхалтай загвартай, бараг 20 жилийн өмнө үйлдвэрлэсэн ч сэтгэл татам загвартай, бартаанд маш хөнгөн, хотод унахад ЖИЙП хэдий ч СУБАРУ ИМПРЕЗА, МИЦУБИШИ ЕВО ЛАНСЕР унасан аятай удирдлагатай.

Сүүлийн жилүүдэд ховордож байгаа шалтгаанаар зарим нэгэн хүмүүс цуглуулганд авч хадгалах болсон. Та дрифт сонирхдог бол энэ тэрэг дээр тоногны амортизатор тавиад дрифт шууд хийж болдог бартаат замын тэрэг.

Тэнцвэр удирдлага үнэхээр сайн бөгөөд засмал шороон дээр 8 тоо сүлжих, цэг тойрох зэрэгт дэгэсдүүлж хэлэхэд дрифт машинуудтай адилхан үзэлцэнэ.

Дутагдалтай тал

Энэ тэрэг өвөрмөц загвартай 6G74 MIVEC хөдөлгүүртэй хэдий ч 6G74 хөдөлгүүртэй Пажеро загвараасаа эрс ондоо огт өөр хийцтэй. Үндсэн Пажеро загварын кузовыг ашигладаг хэдий ч хоорондоо таарах нэг ч зүйл байхгүй.

  • Автомат кробка-тай нь энгийн Пажеротой адил кробкатай
  • Урд доод гарны өндгөн тулгуур, кузов адилаас бусдаар хөдөлгүүр, явах эд анги, цахилгаан, жанам нь хүртэл бүхэлдээ үйлдвэрээсээ уралдаанд зориулан хийгдсэн тэрэг билээ. 5 шатлалт механик кробка нь BIG BOX хэмээх алдартай кробка бөгөөд зөвхөн тухайн загварт уралдааны зориулалттай үйлдвэрлэсэн.
  • 6G74 блоктой хөдөлгүүртэй хэдий ч энгийн 6G74 блоктой Пажеро хөдөлгүүрээс эрс ялгаатай таарах зүйл байхгүй бидний тамирчид олон жил детальчлан задалж судалсны эцэст тодорхойлсон билээ.
  • Эдгээр шалтгаануудын улмаас сэлбэгийн олдоц муу, үнэтэй захиалдаг бөгөөд энгийн хэрэглээнд унахад тохиромжгүй юм.
Дүгнэлт

Хэдий эвтэйхэн, явдал сайтай ч хэрэглээ, уналганы машин биш гэдгийг хэлье!

Энэ бол цуглуулга, хобби, уралдаанд тоноглож уралдахад тохиромжтой тэрэг. Энэхүү машины талаар нэвтэрхий судалж, тоноглож, уралдаж, туршиж байсан хэдий ч дан техникийн шинжилгээ тал руугаа тул энэхүү тоймыг дуусгая.

2009, 2010, 2012 онуудад намайг олон улсын тэмцээнд Эхний 3 байрт оруулсан гайхамшигт хүлэг юм
2009, 2010, 2012 онуудад намайг олон улсын тэмцээнд Эхний 3 байрт оруулсан гайхамшигт хүлэг юм

Энэхүү машин нь Монголын авто спортын түүхэнд олон амжилтын эзэн билээ.

  • ОУХМ. Б.СүхОчир
  • ОУХМ. Н.Лхамаа
  • ОУХМ. Д.Лхагвасүрэн
  • ОУХМ. Л.Батболд
  • СМ. Т.Саруулхангай
  • СМ. С.Лхагвасүрэн
  • СМ. С.Амартайван
  • СМ. Эрдэнэбилэг, Наранбаатар нарын авто, мотоспортын олон тамирчид энэхүү хүлгээр уралдаж амжилт үзүүлж байсан болон үзүүлсээр байгаа билээ.