MITSUBISHI PAJERO JR
Pаjero mini загварт суурилан 1995 оноос худалдаалагдаж эхэлсэн ба Pajero брэндийн хувьд Car Plaza борлуулалтын сүлжээгээр зарагдсан анхны загвар болжээ. Үндсэн их бие Pajero Mini боловч том хэмжээтэй урд бампер, өргөн хөнсөг хийснээр илүү сүртэй SUV мэт харагдах болсон байна.
Мөн 80 км/ц-ийн дотор хойд хөтлөгч ба 4WD горимыг шилжүүлж болох Easy Select төв дифференциалтай болжээ.
Хөдөлгүүр нь 1.1 литрийн 4 цилиндртэй 4А31 загварын SOHC 16 клапантай ба 5 шатлалтай механик ба 3 шатлалтай автомат хурдны хайрцагтай юм. Үйлдвэрлэх явцын дундаас хөдөлгүүрийг томруулах, салоны зайг ихэсгэх зэрэг Pajero Mini-ээс ялгарах өөрчлөлтүүдийг хийж эхэлжээ. Гэвч хөдөлгүүрийн дуу намсгагч доторлогоо, аюулгүйн дэр, ABS, Хаалганы доторх трубан хамгаалалт зэрэг аюулгүй байдлын тоноглолууд нь үнээсээ хамаарч тавигдаж байсан.
Муу замд бол Pajero-гоос дутахааргүй бөгөөд их бие нь илүү өргөн болсноор засмал дээр Pajero Mini-гээс илүү тогтвортой болжээ.
1997 онд Pajero Jr. Flying гэсэн хязгаарлагдмал тоотой хувилбар 1000 ширхэг борлуулагдсан байна. Удалгүй 98 оноос Pajero iO гарах болсноор энэ загвар 3 жил үйлдвэрлэгдэн түүхэнд үлджээ.
Эх сурвалж: www.cardoctor.mn