MITSUBISHI GALANT

Galant гэдэг нь Франц хэлний зоригтой, сайхан гэсэн утгатай үг.

  • Анхны загвар нь 1969 оны 12 сард худалдаанд гарсан.
  • 4-н хаалгатай седан байсан бөгөөд 1.3 болон 1.5-н литрийн хөдөлгүүртэй.
  • 1970 онд 1.5-н литрийн багтаамжтай хөдөлгүүртэй, 2 хаалгатай төмөр дээвэртэй Galant худалдаанд гарсан.
  • 1973 онд седан нь 1.6 ба 1.7 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй болсон бол төмөр дээвэртэй загвар нь мөн л 1.6 ба 1.7 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй болсон.
  • 1973 оны 6-н сард 2 дахь Galant  худалдаанд гарсан бөгөөд урт нь 4200 мм өргөн нь 1615мм болон бага зэрэг өөрчлөгдөж 1.6  1.8  2.0 литрийн гэсэн 3-н төрлийн хөдөлгүүртэй болсон.
  • 1976, 1980, 1983, 1987, 1992, 1996  онуудад дараа дараагийн шинэ Galant-ууд мэндэлж илүү шинэчлэгдэн сайжирсаар иржээ.
  • 1996 оны 8-н сард 8 дахь Galant худалдаанд гарсан бөгөөд GDI 1,8н литрийн бензин хөдөлгүүртэй болсон нь томоохон шинэчлэл болжээ. Туулах чадвар, хүчин чадал нь нэмэгдсэнээс гадна шатахуун зарцуулалт багассан. Шинээр автомат 5-н араатай болгосон ба 1998 онд гадна загвар нь өөрчлөгдөж 2.4 литрийн GDI хөдөлгүүртэй болсон.
  • 2000 оны 5-н сард 1.8-н литрээс 2 литрийн GDI хөдөлгүүртэй болсон бөгөөд 145-н морины хөдөлгүүртэй болсон.
  • 2002 оны 9-н сард зөвхөн 2 литрийн GDI хөдөлгүүртэй загвар худалдаанд гарсан бөгөөд обуд дугуй нь томорч Брабант тоормосноос диск хэлбэрийн тоормостой болсон.