MITSUBISHI RVR

1-р үе (1991-1997 он)

1991 оны 2 сард Mitsubishi Chariot-ын 2-р үеийн кузовыг богиносгосноор анх бүтээгдсэн байна. 2 эгнээ суудалтай нэг талдаа гүйдэг хаалгатай, 5 болон 4 хүний суудалтай бөгөөд 4 суудалтай загварын суудал нь хойш гүйснээр маш их зай гарч хөлөө жийн суух бололцоотой болсон.

Анх гарахдаа NA 20/ 18 гэсэн бензин хөдөлгүүртэй байсан боловч удалгүй дизель хөдөлгүүртэй загвар гарч эхэлсэн. Мөн Lancer загварт тавигддаг 4G63 бензин турбо хөдөлгүүрийг Super Sport Gear X3 загвартаа тавьж өгсөн.

Дээврийн урд талын хэсгийг авч болдог онгорхой Open Gear загварыг гаргасан байна.

  • 1999 оны 1 сард хамгийн үнэтэй загвар болох Hyper Sport Gear загварыг гаргажээ.

Энэ загвар Lancer Evolution спорт сeданы спорт хөдөлгүүрийг авсан байна. Үүнээс гадна тухайн үедээ түрүү үеийн Mitsubishi Galant-аас олон элемент технологи авсан нь заримдаа янз бүрийн доголдол (хөдөлгүүр сул ажиллахгүй нормаль унах, хурдны хайрцаг 60 мянган км яваад эвдрэх, оруулах хоолойн эргэн тойрны мэдрэгчүүд гэмтэх зэрэг) тохиолдоход хүргэжээ.

Иймд хуучин RVR авахдаа анхаарах хэрэгтэй. Автомат хурдны хайрцагын араа солих бариул нь цахилгаанаар биш тоормосны педалиас гарсан троссоор удирдагддаг тул хөдөлгүүр унтраалттай үед тоормосыг гүйцэд гишгэхгүй бол араа ордоггүй зэрэг дутагдал байсан

2-р үе 1997-2002 он 

Түрүү үеийн загварын адил богино кузовтой ба 3 р үеийн Chariot Grandis-ийн суурин дээр хийгджээ. Арай өргөн ба энгийн гэсэн 2 янзын кузовтой гарчээ.

Түрүү загварын адил хол гүйдэг хойд суудал, гүйдэг хаалга нь хэвээр үлджээ.

1999 онд хэсэгчилсэн өөрчлөлтөөр урд талын дизайн Chariot-ын урд талтай ижил болсон. Мөн 2 талдаа гүйдэг хаалгатай болсон байна. Sport Gear  загварт арын нөөц дугуй тогтоогч нь сайжирсан. Мөн хурдтай явахад зориулсан SPORT GEAR AERO загвар мэндэлжээ.

Загварын хувьд энгийн X загвар нь 1.8 литрийн,  Sport Gear нь 2.4 литрийн GDI 4G63 турбо хөдөлгүүртэй.

Хамгийн сүүлийн шинэчлэлтээр гэрлийн тусгалыг тохируулдаг ксенон их гэрэл, арьсан руль, арьсан араа шилжүүлэх бариултай болсон.

3-р үе 2010

Outlander-ийн элементүүдийг ашигласан компакт SUV гэсэн чиглэлээр бүтээгдсэн.

Galant, Forties-оос авсан 1.8 литрийн MIVEC DOHC 16 клапантай 4B10 хөдөлгүүр, INVECS III  6 араатай гар шилжүүлэгчтэй CVT автомат хурдны хайрцаг тавьжээ.

Мөн цахилгаан мотороор дэмжих жолооны механизм, инерцийн хүчийг цахилгаан эрчим хүчинд шилжүүлэх систем, агаарын эсэргүүцлийн хүчийг бууруулснаар түлшний зарцуулалтыг бууруулж чадсан байна.

Мөн хорт хийн хаягдлыг 75 хувиар бууруулснаар эко-кар шаардлагыг хангажээ. Европын зах зээлд зориулан 4N13 16 клапантай турбо дизель хөдөлгүүртэй, 6 араатай механик хурдны хайрцагтай RVR-ASX загварыг гаргажээ.

Шөнө жолоодох үед сайн харагдахаар их гэрэлд HID гэрлийг хийж өгчээ, мөн өргөн том LED гэрэлтүүлэгтэй шилэн люк, түлхүүргүйгээр асаах SMART KEY STARTING системтэй болжээ. Дотор салоны хувьд хар өнгийг мөнгөлөг өнгөтэй хослуулан гоёмсог никель оруулгуудыг хийж өгсөн. Цаашлаад хард диск бүхий навигацийн систем телевизор USB оролт болон бусад төхөөрөмжүүдтэй шууд холбогдох BLUETOOTH зэрэг сүүлийн үеийн тоноглолуудтай болжээ.