MITSUBISHI DELICA

MITSUBISHI DELICA STAR WAGON (1986 он)

1986 онд загварын бүрэн шинэчлэлт хийжээ. Урт ба богино кузовтай, энгийн ба өндөр дээвэртэй хувилбараар бүтээгдсэн. 2WD вагон загварын өндөр дээвэртэйд нь том шилэн люк хийж түүний гүйдэг хаалт нь дэлхийд анхны цахилгаанаар хаагддаг хаалт болжээ. Ачааны зориулалт бүхий загвар нь 2 талдаа гүйдэг хаалгатай гарчээ.

Хөдөлгүүр нь 2 литрийн бензин болон 85 морины хүчтэй 2 литрийн  4D56  дизель турбо, ачааны зориулалттай загварт 1.4 ба 1.6 литрийн бензин, 76 морины хүчтэй турбогүй 4D56, турботой 4D56 хөдөлгүүр тавигдсан.

  • 1988 онд 4WD дизель хөдөлгүүртэй автомат хурдны хайрцагтайгаар хийж эхэлсэн.
  • 1989 оноос 2.4 литрийн бензин хөдөлгүүр төржээ. Ингэснээр 2 литрийн хөдөлгүүртэй байхад дутагдаж байсан чадал үл ялиг нэмэгдсэн.
  • 1990 оны хэсэгчилсэн өөрчлөлтөөр урд их гэрлийн дизайн линзэн тусгалтай болж хажуу эмжээр шинэчлэгдлээ. Мөн дээд зэрэглэлийн загварт караоке тоглуулагч бүхий хөгжим, SUPER EXCEED загварт 2 талдаа тохойн түшлэгтэй капитан суудал тавигдсан байна.
  • 1991 оны 8 сард 4WD загварт 2.4 литрийн хөдөлгүүртэй  автомат хурдны хайрцаг тавьсан. 1993 оны 8 сард 2WD загварт SUPER EXCEED  нэмэгдэж, харин 4WD загварт LSD тавигдан улмаар хүйтэн газар зориулсан загвар гарлаа.
  • 1997 онд хэсэгчилсэн өөрчлөлтөөр дохионы гэрэл, оврын гэрэл, урд бамперт шинэчлэлт хийсэн.
  • 1999 оны 12 сард энэ загварын үйлдвэрлэлийг зогсоосон байна.
Mitsubishi Delica Star Wagon 4WD 2.5TD Active-world Aero-roof. 1997 он Хэсэгчилсэн өөрчлөлтөөр
Mitsubishi Delica Star Wagon 4WD 2.5TD Active-world Aero-roof. 1997 он Хэсэгчилсэн өөрчлөлтөөр
Mitsubishi Delica Commercial Van 4WD 2.5 Turbo-D
Mitsubishi Delica Commercial Van 4WD 2.5 Turbo-D
Mitsubishi Delica truck
Mitsubishi Delica truck
MITSUBISHI DELICA SPACE GEAR (1994-2006 он)

Дэлика стар вагон загварын дараа 1994 оны 5 сард спэйс гияа нэрээр гарч иржээ. 2-р үеийн Пажерогийн үндсэн суурин дээр хийгдсэн Японы анхны урдаа хөдөлгүүртэй мини вагон гэгдэх болсон.

Мөн пажерогийн явах анги, хүч дамжуулах анги, их биеийн технологийг авснаар маш ихээр алдаршиж анхны жийп маягийн чадвар бүхий мини вагон болсон байна. Салоны дотор талын шал нь тэгш байхаар хийснээр үндсэн их бие нь дээшилж тогтвор муутай мэт харагдавч үнэн хэрэг дээрээ харьцангуй тэнцвэртэй болсон байна.

Хөдөлгүүрийн хувьд  2.5 литрийн интеркүүлэр турбо дизель, 2.4 литрийн бензин, 2.8 литрийн интеркүүлэр турбо дизель, V6 3 литрийн бензин хөдөлгүүрийн сонгох боломжтой.

1997 оны 6 сард хэсэгчилсэн өөрчлөлтийг хийсэн бөгөөд үүнд урд талын нүүрийг бага зэрэг дээшлүүлж, автомат хурдны хайрцаг нь шинэ INVECS-II хурдны хайрцгаар солигдсон. Мөн урд талын төмөр хамгаалалт байхгүй болж урд манангийн нэмэлт гэрлийн байрлал өөрчлөгдсөн. Бууж суухад хялбар болгохоор хажуу талд нь цахилгаанаар эвхэгдэж дэлгэгддэг гишгүүрийг нэмжээ.

V6 3 литрийн хөдөлгүүрийг голлон, 2.8 литрийн дизель хөдөлгүүрт электрон зохицуулалттай компьютер хийснээр чадлыг 140 морины хүч болгон дээшлүүлжээ.

  • 1998 онд зөвхөн хойд хөтлөгчтэй XR загварт спорт маягийн агаарын эсэргүүцэл бууруулагч хормойнуудыг стандарт болгосон.
  • 1999 оноос 2 талдаа гүйдэг хаалгатай 4WD, 2WD загваруудыг гаргаж эхэлсэн.
  • 2005 оноос урт кузовтой загварын үйлдвэрлэлийг зогсоожээ. 2006 оны 11 сард Делика спэйс гияа загварын үйлдвэрлэлийг бүр мөсөн зогсоожээ. HYUNDAI  компани Дэликаг өөрийн STAREX-ийн үндсэн суурь загвар болгон ашиглаж байна.
Mitsubishi Delica L400 Space Gear Series 2 Chamonix model (2006 он)
Mitsubishi Delica L400 Space Gear Series 2 Chamonix model (2006 он)
Mitsubishi Delica L400 Space Gear 1994 он Series 1 Super Exceed model
Mitsubishi Delica L400 Space Gear 1994 он Series 1 Super Exceed model
Mitsubishi Delica Cargo 4WD
Mitsubishi Delica Cargo 4WD
MITSUBISHI DELICA D:5

2005 оны 10 сард анх Токио мотор шоу дээр анх outlander, lancer, galant загваруудаас нийлүүлэн хийсэн туршилтын загвар хэмээн тавигджээ.

  • 2006 оны 10 сарын 30-нд Дэлика-ийн 5 дахь үе гэгдэн үйлдвэрлэгдэж эхэлсэн.

2007 онд сард 2300 ширхэг худалдаалагдаж эхэлсэн байна. Суух гишгүүрийн өндөр намссан боловч ерөнхий кузовын өндөр хэвээр үлджээ. Мөн уламжлалт хойд дугуйгаар биш урд дугуйгаар хөтлөх болсон нь Outlander-аас 2.4 литрийн  хөдөлгүүр болон CVT-INVECS III хурдны хайрцгийг авснаас болсон.

Анх гарснаас хойш бүгд 4 дугуйгаар хөтлөхөөр гарсан. 2 дугуйгаар хөтлөх горим нь урд дугуйг ашигладаг байна.

  • 2007 оны 5 сараас 2 дугуйгаар хөтлөх загварыг гаргаж эхэлжээ.
  • 2007 онд ROADEST 4WD загварыг, 2007 оны 10 сард 2 эгнээ суудалтай дундаа ширээтэй экзотив загварыг гаргасан.
  • 2009 онд илүү тансаг зэрэглэлийн EXEED загварыг гаргаж эхэллээ. Энд хард диск бүхий DVD тоглуулагч навигацын системтэй орно. Мөн урд талын нүүр өөр болсон байна. Удалгүй 2009 оны 7 сард EXEED ийг улам сайжруулж EXEED II гарчээ. Энэ нь 16 инчийн дугуйтай байгаль орчинд сөрөг нөлөөгүй хөдөлгүүртэй болж Eco-car гэсэн өргөмжлөлийг авсан.
  • 2009 оны 11 сард 4WD загваруудын хөдөлгүүр ба CVT автомат хурдны хайрцагт сайжруулалт хийснээр түлшний зарцуулалт 25 хувиар багасаж, хорт хаягдлын хэмжээ 50 хувиас 75 хувь болтол багассан байна.
  • Мөн жолооч огцом тоормос гишгэх, ABS систем ажиллах үед автоматаар ослын гэрлийн дохио анивчиж арын машинд мэдэгдэх систем хийж өгсөн. Шөнийн цагт бууж суухад гадна гишгүүр дээр 30 секундын хугацаанд асдаг гэрэл суурилуулсан байна.
  • 2009 оны 12 сард 2 дугуйгаар хөтлөх загваруудад хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн байна. Энэ шинэчлэлтээр маш бага бензин иддэг 4B11 MIVEC 2 литрийн хөдөлгүүр тавьжээ.
  • 2010 оны 6 сард  гүйдэг хаалга нь цахилгаан мотороор нээгдэж хаагддаг болсон. 
  • Мөн оны 10 сараас CHAMONIX гэх онцгой тоноглолтой загварыг худалдаалж байна.
Mitsubishi Delica D:5
Mitsubishi Delica D:5
Mitsubishi Delica D:5
Mitsubishi Delica D:5
Mitsubishi Delica D:5 G-Power package (2007 он)
Mitsubishi Delica D:5 G-Power package (2007 он)