MITSUBISHI OUTLANDER

  • 2005 оны 10 сарын 5-ны өдөр анх үйлдвэрээс гарчээ.
  • Airtrack загварын экспортод гаргадаг нэр юм.
  • Түрүү үеийн Airtrack нь Outlander EX нэрээр экспортлогддог байжээ.

Mitsubishi Outlander нь дэлхий хэмжээнд 2.4 литрийн 170 морины хүчтэй 4B12 болон, 220 морины морины хүчтэй 6B31 MIVEC хөдөлгүүртэй, 4WD болон 2WD дугуйгаар хөтөлдгөөр үйлдвэрлэж байна.

Хурдны хайрцгийн хувьд 2.4 литрийн хөдөлгүүрт гараар шилжүүлэх боломжтой 6 араатай INVECS III CVT автомат хурдны хайрцаг, 3 литрийн хөдөлгүүрт мөн гараар шилжүүлэх боломжтой 6 араатай энгийн автомат хурдны хайрцаг тавьжээ.

4дугуйгаар хөтлөх загвар нь тэнхлэг хоорондын дифференциал түгжигчтэй бөгөөд цахилгаан мотороор цоожилдог юм байна. Үндсэн хийцийн хувьд Mitsubishi-ийн Delica, Galant, Fortes-тай адил боловч 5 суудалтай, 7 суудалтайгаар үйлдвэрлэгдэж байгаа юм байна.

Арын хаалга нь дээш ба доош хуваагдаж онгойдог. 2006 оны 4  сард Нью-Иоркын автошоунд тавигдсанаар хойд Америкийн зах зээлд анх худалдаалагдаж эхэлсэн.

  • Ингэхдээ зөвхөн V6 хөдөлгүүртэйгээр гарчээ. 2006 онд хэсэгчилсэн өөрчлөлт хийсэн байна.
  • 2008 оноос Өмнөд Солонгост худалдаалагдаж эхэлсэн. Ингэхдээ зөвхөн V6 3.0 хөдөлгүүртэйгээр төлөвлөгджээ.
  • 2009 оны 4 сард 2.4 литрийн хөдөлгүүрийн шатахуун зарцуулалтыг 15% аар багасгасан байна. Мөн Outlander GT загварыг гаргасан байна, энэ хувилбарт зөвхөн урд талыг Lancer-тай төстэй болгожээ.
  • 2009 оны 9 сард ээлжит өөрчлөлтийг оруулав. Энэ удаад CVT автомат хурдны хайрцагт сайжруулалт хийснээр шатахуун зарцуулалтыг багасгажээ. Мөн Eco-car гэсэн уриан доор шаталтаас ялгарах хорт хийг 50%-иар бууруулсан байна. Мөн салоны дотор зөөлөн арьсан дотор ба гадна талд олон никель элементүүдийг оруулж өгчээ. Мөн 24G premium гэсэн хамгийн үнэтэй хувилбарыг гаргажээ.

Энэ загвартаа урд никель нүүр, 18 инчийн дугуй, хойд өргөн бампер, никель хажуу эмжээр, шинэлэг дизайнтай дохионы гэрэл, тод харагддаг LED гэрлэн хянах дэлгэц, сайн чанарын материалаар хийсэн суудал зэргийг тавьж өгчээ.

  • 2009 оны 12 сарын 12-ний өөрчлөлтөөр 2.4 литрийн технологид суурилсан 2 литрийн 4B11 бензин хөдөлгүүр тавих болсон.
  • 2010 оны 9 сард инерцийн хүчийг хуримтлуулах системийг ашиглах болсноор бүх загваруудын шатахуун зарцуулалтыг багасгасан байна. Мөн сүүлийн үед гарч буй DVD навигаци, HID тусгал сайтай гэрлүүд, сайн чанарын дуугаралт бүхий стерео хөгжим, арьсан руль зэрэг нэмэлт хэрэгслүүдийг захиалгаар хийлгэх боломжтой юм байна.