ШИНЭ САЛХИ: MITUBISHI DELICA

Азийн зарим орны зах зээлд компанийн ирээдүйг аврах Mitsubishi Xpander гэх загвар саяхан гарсан. Тэгвэл өөрсдийн зах зээлд бидний сайн мэдэх DELICA загварыг түүнтэй төсөөтэй болгон концепт байдлаар шинэчилсэн байна.

Шинэ DELICA-ийн концепт загварыг энэ 10 сард болох Токио Мотор Шоуны үеэр танилцуулахаар бэлтгээд байгаа нь тус загварын дараа үе тун удахгүй олон нийтэд танилцуулагдах нь гэсэн хүлээлтийг үүсгээд байна.

Яг л Xpander загвар шиг урд нүүр, хойд хэсэг нь бага зэргийн өөр болж гуперын загварын өөрчилснөөр туулах чадварыг сайжруулсан байна. Үр дүнд нь засмалд ч оффроад ч тун таатай тав тухтай байдлыг мэдрүүлж чадах нь ээ.

Одоогоор тийм ч их дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа ч бүх дугуйгаар хөтлөх систем, түүнийг залах цоо шинэ кроп (Super All Wheel Control), идэвхтэй дифференциал буюу төвийн ухаалаг цоожлогчтой дифференциалыг Mitsubishi Outlander-аас авч магадгүй байна. Мөн Энэтхэгийн нэгэн блогт бичсэнээр 2.2 литрийн шинэ дизель хөдөлгүүрийн сонголт ч бий гэнэ. Ингэснээр 170 м.х ба 392 Нм эргүүлэх хүчийг жолоочид мэдрүүлэх гэнэ.

Mitsubishi Xpander