COLT - ФИТИЙГ ОРЛОЖ МАГАДГҮЙ ЮМ
Манай бага оврын автомашин сонирхогчдын дунд нэгэн автомашин нэмэгдэж байна. Энэ бол Mitsubishi Colt юм. Саяхнаас цөөн тоогоор Улаанбаатарын гудамжнаа үзэгдэх болоод байгаа билээ. Түүний өрсөлдөгч машинууд гэвэл Фит, Виц, YRV, Нот зэрэг бага оврын машинууд юм.
Анх 2002 оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд Мицубиши ба Даймлер (Мэрсэдэс) хамтран шинэ платформыг зохион бүтээсэн. Түүний нэрийн хувьд 2002 оны энэ загвараас эхлэн Colt нэрийг дангаараа хэрэглэж байгаа юм. Түүнээс өмнө Lancer, Mirage загваруудын 3 хаалгатай загварт өгдөг туслах нэр байсан байна.
Хөдөлгүүр нь 1.3 ба 1.5 литр гэсэн хоёр сонголттой ба MIVEC гэгдэх клапангийн хугацаа тохируулах системтэй юм. 1.3 литрийнх нь 90 м.х, 1.5-литрийнх нь 98 морины хүчтэй юм. Энэ зэргийн жижиг автомашинд бол тохирсон чадал бөгөөд бүгд CVT автомат хурдны хайрцагтай юм.
Энэ зэргийн жижиг автомашинд бол тохирсон чадал бөгөөд бүгд CVT автомат хурдны хайрцагтай юм. Хурдны хайрцагийн ажиллагааны диапазон нь өргөн бөгөөд 2.319-0.445 хооронд байдаг.
Урд тэнхлэг нь ступиц амартизатороор холбогдох страт бүтэцтэй, гарууд нь туслах рамд бэхлэгддэг бөгөөд хойд талдаа хагас хамааралтай, пүрш, тэнцүүлэгчтэй тэнхлэгтэй ба хойд амартизатор пүршнээс тусдаа бэхлэгддэг нь солиход хялбар. Энэ Виц, Фитийнхтэй адил бүтэц юм.
Хөдөлгүүр нь энгийн бензин цацалтын системтэй болсноор GDI системийн доголдол гарна гэж санаа зоволтгүйн зэрэгцээ энгийн Аи-92 хийхээр бүтээгдсэн байв.
Хөдөлгүүрийн ажиллагаа жигд нягт дуутай боловч тосон клапан нь урьдын бортого хэлбэртэй хэвээрээ учир тосыг хугацаанд нь сольж цэвэр шингэн масло хийх хэрэгтэй бөгөөд эс бөгөөс гацаж дуу орох нь хурдан байх юм. Ийм төрлийн тосон клапангууд хюндайн машин дээр мөн элбэг байдаг. Одоогийн байдлаар хөдөлгүүр, CVT хурдны хайрцагийн тал дээр гарсан ноцтой доголдол илрээгүй байгаа. Хий хуваарилах механизмийг ременээр хөтөлдөг тул авсан даруйдаа духны ременийг шалгуулахад гэмгүй.
- Гадна дизайны хувьд бараг урд крылоны дунд хавиас салхины шил эхлэх ба налуу том шилтэй болжээ. Урд нүүрийн дизайны шийдэл ерөнхийдөө Фиттэй төстэй гэж хэлмээр.
- Фитийн баганын шугам дээш тэгширч их биеийн хажуугийн шугамын дээгүүр нарийсах маягаар уулздаг бол Колтын урд багана шууд урагш бууж дугуйн арк дээгүүр гарсан байдаг.
Тийм болохоор хажуу талаасаа хамаргүй юм шиг харагдах нь бий. Хойд гэрлийн дизайн босоо нарийн бөгөөд номер нь гупер дээрээ байрласанаар нэг л цулгуй зай голд үлдээд мөлгөр харагдана. Уул нь номерыг дээр голд байрлуулсан бол илүү үзэмжтэй болох байлаа. Гадна дизайны хувьд онцгой гоё болоогүй дундаж франц маягийн жижиг тэргүүдтэй төстэй болсон.
Одоо түүний салоныг үзвэл урд хянах самбар нь агуу том. Энэ нь салхины шилийг урагшлуулсны үр дүн юм. Бараг л нэг том ширээний ард сууж буй сэтгэгдэл төрнө.
Урд хянах самбар ийм ангиллын загварт байхааргүй гоёмсог стильтэй. Та жолооны ард суугаад агуу том сансрын хөлөг жолоодох гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрнө.
- Урд хянах дэлгэц ойлгомжтой бөгөөд усны температурийн заагч байгаа нь олзуурхууштай. Түүний деталиудын хийц тун цэвэрхэн бас өөр хоорондоо зохицсон болсон юм. Араа шилжүүлэх рычагыг рулийн хажууд байхаар хийснээр урд талд үргэлж суудал хийх, эсвэл тусдаа суудлын хоорондуур хойш гарч болох боломжийг олгосон.
- Мөн зогсоолын тоормосыг хөлөөрөө гишгэж залгадаг салгадаг хийсэн нь суудлын хоорондох зайг сул үлдээх боломжтой болгожээ.
Паарны удирдлагыг гарт ойр байхаар байрлуулж өгсөн бөгөөд шилрүү үлээх хэсэгт тохируулахад автоматаар гадна агаараар үлээх дээр тохируулагддаг нь мартамхай хүмүүст илүү амар болсон төдийгүй ямарч үед шил цантахаас урьдчилан сэргийлэхээр болжээ. Харин дэлгэцтэй үед нарны гэрэлд дэлгэц сайн харагдахгүй гялайх магадлалтай тул дэлгэцийн дээгүүр саравч байсан бол зүгээр санагдлаа.
Урд зорчигчийн суудлын доор элдэв зүйл хийх хайрцагтай
Суудлын материалын сонголт их дажгүй болсон байна. Үнэтэй загваруудад байдаг суудал шиг болжээ. Мөн Rally Art Version R гэсэн хувилбар байдаг ба энэ загварт зогсоолын тоормосыг суудлын дунд гараар татахад зориулан хийсэн байдаг.
Урд зорчигчийн суудлын доор элдэв жижиг зүйл хийх хайрцгийг хийснээрээ онцлог ба дунд хайрцагт хийдэг з Хойд суудлын байрлал ялимгүй дээр суусан мэт санагдана. Суудлын тавцан хэсэг нь үргэлж ба тусдаа гэсэн 2 төрөл байдаг бөгөөд тусдаа суудал нь хойшоо урагш нийт 15 см орчим шилжсэнээр хойд суудлын өвдөгний зайг ихэсгэж болдог. Үргэлж суудал бол хойш урагш гүйх боломжгүй.
Хойд суудлын түшлэг урагш бууснаар юм ачих зай нэмэгдэнэ. Түшлэгийг буусан чигт нь доод тавцанг урагш босгоход багаажны шалтай тэгш зайтай болдог. Суудлыг эвхээгүй үед бол арын багаажинд ойр зуурын хэрэгцээний зүйлээ ачих зай бий. Их том зүйл бол багтахааргүй.
Rally Art Version R хувилбар - Механик бөгөөд зогсоолын тоормос суудлын хооронд
Явдлын хувьд хөдөлгүүрийн дуу салонд сонсогдох нь бага дунд зэргийн зөөлөн. Хойд зорчигчид арай илүү ойж донсолно. CVT кропны ажиллагаа жигд мэдэгдэхгүй бас зуураад байхгүй.
Ер нь Хондаг бодвол асуудал багатай болсон гэмээр байв. Бензиний идэлтийг яриад байх хэрэггүй угаасаа бага иднэ, өвөл боллоо гээд их нэмэгдээд байхгүй. Ер нь Фитийг орлоод гараад ирэх загвар болсон байна.
Эх сурвалж: Автомашин сонирхогч Р.Энхболд