ЧАДАЛ ИХТ MITSUBISHI E-EVOLUTION
Токио Авто Шоуны босго дээр Мицубиши компани домогт Lancer Evolution загварын өв залгамжлагч e-EVOLUTION концепт загварын дүр төрхийг зах зухаас нь дэлгэлээ. Evolution-ийн үнэнч шүтэн бишрэгчид хайрт хүлэг нь кроссовер, тэр тусмаа цахилгаан дүрээр дахин төрж байгаад сэтгэл дундуур байх нь дамжиггүй. Гэлээ ч шүүмжлэх гэж битгий яараарай, шинэ загвар нь гаднаасаа этгээд харагдаж байгаа ч хуучны Evolution дүр төрхөө ор тас алдсангүй. Mitsubishi-ийн инженерүүдийн хэлж байгаагаар тус концепт урд хөтлөгчийн олон жилийн туршлагыг ашиглахаас гадна цахилгаан технологи, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх аж.
Renault-Nissan-Mitsubishi нэгдлийн үр дүнд Mitsubishi уг загвартаа хоёрдугаар үеийн Nissan LEAF-ийн баазыг суурилуулж нэг биш 2 хөдөлгүүртэй болох магадлалтай.
Гурвалын удирдагч ноён Карлос Гон цахилгаан автомашинд зориулж 4 шинэ платформ зохион бүтээж нийт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг хэллээ.
Nissan-чууд амласан ёсоороо 2020 оны Токио олимпоор амжиж шинэ LEAF загваруудаа худалдаанд гаргана гэвэл стратеги, бодлогын хувьд e-EVOLUTION-ийн ээлж 2022 оноос наашгүй биз ээ.
Эх сурвалж: Албан ёсны зөвшөөрөлтэйгээр ЗаРулем Монголиа сэтгүүлээс бэлтгэв.