MITSUBISHI - I
Mitsubishi "i" 2003 оны Франкфуртын авто шоун дээр төсөл загвар нь анх нийтэд дэлгэгдсэн ба 2006 оноос худалдаанд гарсан байна.
5 хаалгатай, хөдөлгүүр нь их биеийн дунд хэсэгтээ дээр байрладаг бөгөөд ингэснээрээ хүндийн төв нь хамгийн тохиромжтой байдалд орсон байна. Энэ гайхалтай шийдэл бүхий платформыг Мицүбиши компани үйлдвэрлэн бөгөөд үүнийг Daimler Chrysler-ийн санаанаас авсан гэдэг бол буруу ойлголт юм.
Мицүбиши компанийн хувьд ЕК вагоныг худалдаанд гаргаснаас хойш 4 жилийн дараа үйлдвэрлэсэн загвар бөгөөд энэ нь аюулгүй байдлыг хангасан, ая тухтай, шинэлэг загвартай гайхалтай машин болж чадсан.
Mitsubishi Pajero-ийн жижгэрүүлсэн хувилбарыг бүтээх зорилготойгоор хийсэн ба Daimler Chrysler-ийн санаа хэрэгжихээс аль эрт бүр 2001 оноос төлөвлөгөөгөө гаргаж эхэлсэн байна. Гэвч удирдлагын асуудлаас болж төлөвлөгөөт ажил нь хэсэг хугацаанд зогсож байсан төдийгүй Daimler Chrysler-ийн санаанаас хулгайлсан хэмээн гүтгэгдэж үйлдвэрлэл нь 2 дахиа саатаж байсан түүх бий.
Гэвч эцсийн эцэст үнэн ялгаран гарсан ба 5 жилийн түүх өгүүлсэн загвар 2006 онд худалдаанд гарсан. Анх худалдаанд гарахдаа зөвхөн турбо хөдөлгүүртэй гарсан бол 2006 оны 10 сард энгийн бензин хөдөлгүүртэй загвар гарсан. 2009 оны 8 сард худалдаанд гарсан “Limited 2WD” нь хамгийн хямд үнэтэй байсан ба энэ нь ердөө 998000 иен байсан.
Mitsubishi -i загварт шинээр зохион бүтээсэн цуваа 3 цилиндртэй, 12 клапантай DOHC, “MIVEC” клапан удирдах системтэй 3B20 хөдөлгүүр мөн интеркүүлертэй турбо хөдөлгүүр тавьсан ба хөдөлгүүрийг их биеийн дунд хэсэгт тавьснаар 2007 оны байдлаар энэ ангилалдаа хамгийн урт тэнхлэгтэй машин болжээ.
Тэнхлэгийн урт нь 2550 мм юм. Мөн хойд талаасаа мөргөлдөх үеийн цохилтоос хамгаалсан хамгаалалттай цөөн машины нэг юм. Салоны дотор зай уужуу саруул боловч хөдөлгүүрийг их биеийн дунд дээр байрлуулснаас шалтгаалаад ачааны хэсэг бусад машинуудтай харьцуулахад арай бага боловч ачааны доод хэсгийн шалыг галд тэсвэртэй халалт өгдөггүй материалаар хийсэн. Энэ нь хөдөлгүүр хэчнээн халсан ч айх аюулгүй гэсэн үг юм.
2 дугуйгаараа хөтөлдөг загвар нь хойд дугуйгаараа хөтөлдөг бөгөөд байнгын 4 дугуйгаараа хөтөлдөг хувилбар ч байдаг. Энэ нь замын нөхцөл байдал, хурд зэрэгт тохируулан хойноосоо урд чиглэл рүүгээ хөтлөх хүчээ зөв хувиарладаг бөгөөд жолоодох үеийн аюулгүй байдлыг үнэхээр сайн хангаж чадсан.
Бусад хөнгөн тэрэгнүүдийг бодвол обуд нь 15 инч бөгөөд ингэснээр жолоодлого сайтай болсон.
2006 оны 10 сард дахин шинэчлэл явагдаж урд тэнхлэгийн хумайлгийг гадагшлуулсанаар жолоодоход илүү хялбар болсон бөгөөд автомашин сонирхогчдоос өндөр үнэлгээ авдаг.
Тухайлбал 2006 оны Японы суудлын тэрэгнүүдийн дунд явуулсан шалгаруулалтад 1-р байр, 2006 оны “Good design” буюу хамгийн сайн загвартай машинаар шалгарсан.
2007 оны “Оны шилдэг машин”, “Carview Car Of The Year 2006-2007” шагналын эзэн, 2007 онд болсон 27-р “Most Advanced Technology” шалгаруулалтад тусгай байр /суудлын тэрэг дундаа анх удаа/, мөн олон нийтийн санал асуулгаар зохион байгуулдаг “Таны сонгох оны шилдэг машин ” шалгаруулалтад мөн гранпри шагнал гээд маш олон шагналыг хүртэж байсан гайхалтай загвар юм.
Эх сурвалж: www.cardoctor.mn