PAJERO IO - ДУУЛГАХ САЙХАН МЭДЭЭ

Pajero iO бол бага оврын компакт хэмжээтэй жийп бөгөөд нэгэн хэсэг монголчуудад таалагдаж бас ч үгүй нилээд орж ирсэн билээ. Гэтэл түүний нэг том дутагдал болох GDI хөдөлгүүр нь түүнээс үргээхэд  хүргэсэн юм. Тэр үед яах аргагүй монгол ч гэлтгүй Японд ч гэсэн энэ хөдөлгүүрийн дутагдлыг анхаарахгүйгээр дан сайн талаас нь сурталчилдаг байсан болохоор аргагүй биз. Хэдэн жилийн дараанаас GDI-аас хэн хүнгүй л цэрвэх болсон.

Мицүбиши ч үүнийг ухааран GDI-аас татгалзаад байгаа билээ. Pajero iO нь 2000 оны эхэн үеийн Мицүбишигийн урагшгүй явдлаас болж дараагийн загвар гарч чадаагүй юм.

Гэсэн хэдий ч iO нь 2007 оны 8 сар хүртэл үйлдвэрлэгдсэн юм. Үүн дотор нэг баярлууштай нь 2003 оноос 1.8 литрийн хөдөлгүүр нь энгийн бензинд зориулсан GDI системгүй болгосон явдал юм. Гэхдээ 2.0 литрийн хөдөлгүүрүүд 2007 он дуустал GDI хэвээрээ байсныг мартаж болохгүй. Зөвхөн 1.8 литрийн 4G93 хөдөлгүүр энгийн Multi Point Injection системтэй юм. Иймд та Pajero iO авах юмсан гэж бодож явдаг бол дахин нэг боломж гарч байна.

1.8 MPI хөдөлгүүр