PATROL Y61 ТАЛ НУТГИЙГ ЯАГААД ОРХИХ БОЛОВ?
Өнгөрсөн зууны сүүлчээр цоо шинэ Патрол монголд орж ирлээ гээд Да хүрээ зах дээр байж билээ. Ландкруйзер 100-ийн шууд өрсөлдөгч гэдэг утгаараа хэмжээ дамжаа ойролцоо. Урдаасаа бол их л сүрлэг бандайлгаж хийсэн байлээ. Яг нарийн элементүүдийг авч үзвэл ланд круйзер 80-ийн технологи хийц байсан юм.
Тэр үед ланд 100 нь нэмэлт өргөн хөмсөг огт байхгүй болсон ба кузовын ачаа бэхэлдэг ирмэг төмөр байхгүй болсон гээд илүү цэвэрхэн талруугаа шинэчлэгдсэн байсан юм. Харин Патролд энэ бүхэн хэвээр үлдсэн байсан ба арай л хуучинсаг харагдуулж байв.
Анхны төрх
Хэсэгчилсэн шинэчлэлтийн дараагаар
Гэхдээ энэ нь түүнийг илүү бөх бат танк мэт харагдуулж байсан ч үнэн хэрэгтээ зүгээр л төрх байсан. Стандарт загвар болох нэмэлт хөмсөггүй нь бол их л үзэмжгүй юм шиг. Орж ирсэн шинэ тэргүүд маань нэг, хоёр жилийн дараанаас “Mөнгөн буйл” киноны ГАЗ-68 шиг ид шидээ үзүүлж эхэлсэн юм даг.
Эхний ирсэнүүд нь дан карбюратортой бензин хөдөлгүүртэй байсан юм. Тэдгээр нь тохиргоо алдаж бензинийг уух шиг л болж байв. Механик загварууд нь авцуулах холбооны консны асуудалтай энэ тэр гээд жижиг сажиг эвдрэлүүд тойроод л гарна шүү дээ. Хөдөлгүүр гэснээс 3 төрлийн хөдөлгүүртэй бөгөөд 4.5 литрийн бензин, 4.2 литрийн дизель, 2.8 литрийн дизель.
Зөвхөн 2 хаалгатайд л 2.8 литрийн RD28 тавигддаг. Өмнөх дөрвөлжин Патролоос л уламжилж сайжруулсан хөдөлгүүрүүд. Аан тийм, кузовын дотор хуванцар панелиудын хяхарч тожигнох дуу, шороо тоос чихэх гээд л ая тухтай холбоотой асуудлууд араасаа ундарсаар нэг л мэдэхэд борлуулалтаараа Ланд 100/105-ийн хойно хоцорсон юм. Мөн түүний сэлбэгийн олдоц тун ховор бөгөөд захиж барьж байж олддог, нэмэлт тоноглол, өндөрлөгөө зэрэг хэрэглэгчдийг татдаг нэмэлтүүд орж ирдэггүйгээс болж байсан гэдэг.
Гэхдээ нэг авах зүйл нь урд хойд тэнхлэг нь чулакан байсан ба 4 дугуйн хөтөлгөөг салгаж хойд 2 дугуйгаар хөтөлдөг байсан нь түүний борлуулагдах нөхцөл юм. Яагаад гэхээр дан дугуйгаар хөтлөхөөр бензин бага иднэ гэсэн үг чихэнд аятайхан сонсогдсон байх. Гэхдээ түүний үр дүнг үзсэн нь байхгүй биздээ. Тэгэхэд Full Time-тай Ландууд адил бензин идэж байсан юм даг. Харин инжектортой хөдөлгүүрүүдтэй нь арай хүчтэй тохиргоо алдах нь бага болсон юм.
Шинэчлэлтийн өмнөх салон
Шинэчлэлт хийсний дараагаар
Ялангуяа урд хянах самбар бол ер нь л болхи талдаа
Салоны байдал бол 100/105-ыг бодвол харахад их л зузаан зузаан бандгар дизайнтай болсон ба хийцийн хувьд бол арай л гүйцэхгүй байсан юм. Ялангуяа урд хянах самбар бол ер нь л болхи талдаа, уйтгартай. Арын 3-р эвхдэг суудал нь Ланд 80 шиг уяагаар дээш сойж тогтоодог.
Ингэхээр салоны элементүүд бол үзэмжийн хувьд бол тухайн үедээ сайжирсан боловч яг хэрэглээний талаасаа бол хуучны аргыг хэвээрээ ашигласан байгаа юм. Эхэн үеийн загварууд нь руль хүндтэй, жолоочийн суудал доор зэргээс барихад жаахан ядраадаг. Гадаадынхан бол ачааны машинтай адил гэж зүйрлэсэн байгаа юм.
Муу замд явах зэргээрээ бол сайн гэсэн үнэлэлт авсан байдаг. Гэхдээ дээрх энэ бүхэн бол эхэн үеийн хувьд шүү. Харин дараа нь 2002 оны 11 сарын сайжруулалтаар дээрх зарим дутагдлуудыг арилгасан юм. Автомат хурдны хайрцагтай нь бол 5 шатлалтай болж гар шилжүүлэх боломжтой болсон гээд дэвшил гарсан. Хөдөлгүүр ч 4800 нь овоо хүчтэй болсон юм даг. Гэхдээ гадна дизайн бол энэ хэвээрээ л байлаа.
4" өндөрлөж, төмөр хамгаалалт хийсэн байгаа нь.
2004 оны 8 сар. Энэ бол Патролын хэсэгчилсэн шинэчлэлт явагдсан юм. Үүгээр харин урд талын хянах самбарын дизайн илт шинэчлэгдэн орчин үеийн люкс машин шиг болсон. Хөдөлгүүрийн шатахуун зарцуулалт 25% багассан гээд. Механик 4800 нь хотод 15-аас илүү гаргахгүй байсныг сайн санаж байна. Руль ч хөнгөн явдал ч зөөлөн болсон байлаа. За ер нь 100-аас ч илүү болсон ч юм шиг.
Харин гадна крылоны хуванцар өргөтгөл нэг л дасаж өгөхгүй сонин байлаа. Одоо ч дасаж дээ. Юу нь гэхээр түүний кузовын будгаас ялгаатай гадаргуугийн барзгар байдал нь нэг л хуурамч санагдуулаад байсан юм. Гэхдээ урд тэнхлэг нь чулак хэвээрээ байгаа нь олзуурхууштай.
Гэвч пүрш суух таваг тиймч бөх биш цууралт өгдөг. Төв ба хойд тэнхлэгийн дифференциал цоожлогч нь нэмэлт захиалгаар тавигдана. Урд талд түгжих нэмэлт байхгүй юм. Мөн дугуйн хэмжээ томорч 17 инч болсон нь үзэмжтэй болсон. Салоны хувьд бол дажгүй ер нь таалагдаж байсан.
За даа тохь тух, жолоодлого, хөдөлгүүр энэ бүхнээрээ хэсэгчилсэн шинэчлэлтийн энэ загвар нь Патролын хамгийн шилдэг оффроад загвар гэж хэлчхэд буруудахгүй байх. Ганц дутагдал байгаа нь кузовын төмөр нимгэнд л байна. Хашааны явган модон хаалга савахад л нэлээн гүн босоо хонхор үлдчихдэг юм. Тэгээд хажуугийн машины хаалга онгойлгож цохисон мөр бол зөндөө үлдэнэ дээ.
Бас анх удаа жийпний хажуу доод хөвөө зэвэнд идэгдэн нэлээн том, бүүр зуухны төмөр шиг өмөрч цоорсныг Патролоос харсан юм. Миний мэдэх патрол унаж байсан хүмүүс дахин Патрол авалгүй бүгд л Ланд авсан байгаа юм. Тэгэхээр энэ нэг юм хэлээд байгаа биз. Сүүлд гарсан 62 бол нэг нөхрийн хэлсэн шиг бөөн дизайн, комфорт. Хатуу ширүүн нөхцөлд хир байхыг цаг хугацаа харуулах байх.
Эх сурвалж: Автомашин сонирхогч Р.Энхболд