LAND CRUISER 200 ХЭСЭГЧЛЭН ШИНЭЧЛЭГДЭНЭ

Одоо худалдаанд байгаа 200-нууд 2008 онд гарсан 200 кузовтой загвартай билээ. Зах зээлд өөрийн гэсэн байр сууриа нэгэнт олсон сайн загвар. Анх гарснаасаа хойш хэд хэдэн удаа хэсэгчлэн шинэчлэгдсэн тус загварыг энэ жил дахин хэсэгчлэн шинэчилж гаргахаар төлөвлөөд байгаа билээ.

Папараци зураг дээр үндэслэн хамгийн бодит байдлыг төсөөлөн рендерлдгээрээ алдартай ОХУ-ын Kolesa.ru сайт урд хойд төрхийг нь гаргаж өгсөн байна.

Тус хэсэгчилсэн өөрчлөлтөөр урд нүүрэн хэсэгт бага зэргийн сайжруулалт орж доод эрүүний хэсэг нь дөрвөлжин хэлбэртэй, нүүрний хөндлөвч нь илүү зузаан болж, хажуу талдаа жижиг агаарын нүхтэй, хойд гуперын доод хэсэг трапец яндангийн гаралттай болж сайжирсан байна.

Дээрх бол зөвхөн хэсэгчилсэн шинэчлэлт юм. Харин дараа үеийн шинэ загварыг 2021 онд танилцуулах бөгөөд КОНЦЕПТ буюу урьдчилсан төлөвлөсөн байдлаар энэ 10 сард болох Токио Мотор Шоунд танилцуулж магадгүй талаарх мэдээлэл бий юм. Хэрвээ энэ 10 сард концепт байдлаар танилцуулвал 2020 оны намар үйлдвэрлэлд нэвтрүүлэх загварыг танилцуулах юм.

Мөн цуу яриагаар одоо байгаа V8 хөдөлгүүрийг хос турбо V6 мотороор орлуулж, хайбрид хөдөлгүүрийн хувилбарыг ч гаргаж магадгүй талаарх мэдээлэл байгаа юм.