СВЭЧЭГ (ОЧЛУУР) ӨӨРӨӨ ХЭРХЭН СОЛИХ ВЭ?
Машины дотоод шаталтын систем сүүлийн жилүүдэд маш ихээр өөрчлөгдсөн. Өвөөгийн чинь машины очлуурын транблюр (distributor) тодорхой хугацаанд солих шаардлагатай байсан. Азаар орчин үеийн машины эдгээр эд анги нь компьютерын удирдлагад орж хуучин үеийнх шиг солих шаардлага үгүй болсон. Гэвч нэг зүйл өөрчлөгдөөгүй үлдэж солих шаардлага байсаар байгаа нь свэчэ юм.
Свэчэг хэрхэн солих вэ?
1. Свэчэг солихын тулд дараах багажууд хэрэгтэй: Хамгаалалтын бээлий болон шил, Торцовны ком, свэчэний зай хэмжигч(зайлшгүй биш), свэчений торцов (⅝” эсвэл ¾”), свэчэний залгуур утас салгагч (зайлшгүй биш)
2.Свэчэний байршлыг олох - Свэчэ нь цилиндрийн толгойтой холбогдсон катушка (coil pack) эсвэл залгуур утас (plug wire) доор суурилсан байдаг. Хэрэв олоход хүндрэлтэй байгаа бол машины гарын авлага нь тус болно.
3. Катушканууд болон залгуур утсыг хэрхэн салгах вэ? - Эхлээд аюулгүйн хэрэгслүүдээ өмсөнө. Үүнд аюулгүйн шил, бээлий багтана. Залгуур утсыг салгахын тулд сайн атгаад хоёр тийш займчуулаад дээш татах хэрэгтэй. Хэрэв болгоомжтой хийхгүй бол залгуур утас нь дотроо тасрах аюултай. Байдаг бол зориулалтын залгуур салгагч багажаар илүү хялбар байх болно.
Тэмдэглэл: Хэрэв таны машины залгуур утастай бол тухай бүрийн утсыг салгаж буцаан залгах зарчмаар тус тусад нь ажилласан нь дээр. Учир нь буцаагаад холбох үед утасны дарааллыг мартах эрсдэлээс хамгаална.
Өөрөөр салгахаасаа өмнө утас бүр дээр цилиндрийн дугаараар тэмдэглэх боломжтой. Хамгийн чухал нь хөдөлгүүр дээр залгуур утас дарааллын дагуу яг өмнө байсан шигээ буцааж суулгах ёстой.
4. Катушкуудыг салгах - Хэрэв таны машин өөрийн катушкуудтай бол энэ ажил илүү амар болно. Катушка салгахын өмнө тогтоож байгаа боолтыг тайл. Энэ боолт жижигхэн 8 эсвэл 10-ийн торцовоор тайлагдана. Боолтыг тайлмагц катушкыг дээш нь татаж аваад хавхлагыг нээх хэрэгтэй.
5. Свэчэг тайлах - Юуны түрүүнд хөдөлгүүрийг гүйцэд хөрөхийг хүлээ. Дараа нь свэчэний торцовыг өөрийн торцовны иш болон уртасгагчны төгсгөлд холбо. Хөдөлгүүр хөрмөгц свэчэний нүх рүү толгойд хүрч атгагдах хүртэл торцовыг шургуул. Свэчэний торцовны резинэн хэсэг свэчэг гүйцэд бүрхэхээр түлхэх хэрэгтэй.
6. Торцовыг эргүүл - Дараа нь удаанаар торцовыг цагийн зүүний эсрэг эргүүлж свэчэг суллан гаргаж ав. Өмнө нь дурдсанаар свэчэний галын дарааллыг алдагдуулахгүйн тулд цилиндр нэг бүр дээр тусад нь ажиллах нь сайн санаа юм аа.
7. Хуучин свэчэг шалгах - Хуучин свэчэг хаяхын өмнө шалгаад үзээрэй. Свэчэнүүд хөдөлгүүрийн хэвийн байдлын талаар маш олон мэдээллийг өгч чадна. Хэвийн элэгдэлтэй свэчэ цайвар бор эсвэл шаргал бор өнгөтэй болсон байдаг.
Хэрэв свэчэ гэмтсэн бол хар, чийгтэй эсвэл цагаан болж хөдөлгүүрт асуудал үүссэнийг илтгэдэг.
8. Зөв свэчэ олж солих –Зөв свэчэ олох нь сэлбэгийн дэлгүүрт машины үйлдвэрлэсэн он, модель, хөдөлгүүрийг тодорхойлсон үед амархан ажил юм. Худалдагчаас үйлдвэрээс очлуурын зайг бэлдсэн свэчэг асууж аваарай. Мэдээж шинэ свэчэг хуучин свэчэтэй харьцуулж харах нь сайн санаа юм.
9. Свэчэний зай - Эхлээд свэчэг свэчений зай хэмжигчид хийж электрод хоорондын зайг хэмж. Машины гарын авлага дээр тодорхойлсон зайтай тохирч байгаа эсэхийг шалга. Ихэвчлэн сэлбэгийн дэлгүүрүүд энэ мэдээллээр хангаж өгөх боломжтой. Хэрэв хэмжилтийн зай нь их байвал модон гадаргуу дээр зөөлхөн тогшиж шахсанаар хүссэн хэмжээндээ хүргэх боломжтой.
Зөвлөмж: Сүүлийн үеийн машинууд тухайн хөдөлгүүрт зориулж үйлдвэрээс зайг тохируулсан свэчэг хэрэглэдэг. Энэ нь зайг тохируулах албагүй гэсэн үг юм. Гэвч зарим засварчид баталгаажуулахын тулд одоог хүртэл шалгадаг.
Зөвлөмж: Хэрвээ та хуучин машинтай байлаа ч свэчэний зай нь үйлдвэрээс тохируулсан байх ёстой бол сэлбэгийн дэлгүүрээс тийм свэчэг асуух боломжтой.
10. Шинэ свэчэг суулгах - Свэчэг торцовонд байрлуулаад өмнөх нүх рүү зөөлөн шургуулж чангал (цагийн зүүний дагуу). Свэчэний доод хэсэг бүрэн орсон байхаар бодож чангал.
Тэмдэглэл: Зарим засварчид суурилуулахаас өмнө свэчэний эрээсэнд (резьба) барьцалдуулагч тос түрхэх дуртай байдаг. Энэ нь тухтай арга хэдий ч зарим засварчид тос гэмтэл учруулах боломжтой гэж эсэргүүцдэг.
Свэчэг хуурай хийсэн нь дээр гэж үздэг. Хувийн зүгээс, бид аль аль аргыг ашиглаж үзсэн, асуудал гараагүй.
Тэмдэглэл: Хэзээ ч битгий хэтрүүлж свэчэг чангалаарай. Энэ нь цилиндрийн толгойг гэмтээх аюултай. Хэрэв хангалттай чангалсан эсэхдээ эргэлзэж байгаа бол зориулалтын хэмжигчтэй торцов ашиглаарай. Эдгээр багажийг сэлбэгийн дэлгүүрээс олох боломжтой.
11. Катушка эсвэл залгуур утсаа буцааж угсрах - Залгуур утсыг эргэж суулгахын тулд свэчэ дээгүүрээ байрлуулаад доош нь дар. Няс хийх чимээ гарсан үед аюулгүй орсныг мэдэх боломжтой. Хэрэв машин катушкатай бол зүгээр цилиндр дотогш нь оруул. Энд дарах шаардлага байхгүй. Дараа нь боолтыг нь боож чангал.
Свэчэ хэрхэн ажилладаг вэ?
Свэчэ бол хоёрдогч дотоод шаталтын системийн хэсэг. Очлуур буюу свэчэ нь өөрийн нэрийн дагуу дотоод шаталтын хөдөлгүүр дэх агаар, бензиний холимогт оч өгөх үүргээр ажилладаг. Өндөр хүчдэл катушканаас дамжиж свэчэний электродын зайд оч үүсгэдэг.
Орчин үеийн свэчэнүүд platinum эсвэл iridium болж хуучны свэчэнүүд шиг байнга солих шаардлагагүй болсон. Гэвч одоо ч сольдог хэвээрээ. Эвдэрсэн свэчэ бүх төрлийн асуудлууд үүсгэх боломжтой.
Жишээ нь: Утаа гаралт нэмэгдүүлэх, хөдөлгүүрийн чадал муудах, хөдөлгүүр доголдох, асахад хүндрэлтэй болох гэх мэт. Яг нарийн солих хугацааг үйлдвэрлэгчийн тодорхойлсон хуваариар мэдэж болно.
Эх сурвалж: yourmechanic.com