СУУРИН ДЭЭРЭЭ ЭРГЭДЭГ ЦАХИЛГААН МАШИН RIVIAN

2020 оны сүүл 2021 оны эхээр гарах Rivian компанийн R1T puckup болон R1S SUV загварууд бусдаас онцлог нэг зүйл хийж чадах аж. Энэ бол танкны эргэлт бөгөөд суурин дээрээ чиглэлээ өөрчлөх боломжийг олгож байна.

Үүнийг хийхийн тулд дугуй бүрт байрласан цахилгаан моторын тусламжтай 2 эсрэг чиглэл рүү эргүүлэх боломжийг олгож байгаа нь тун сонирхолтой. Ингэснээр бидний мэдэх уламжлалт хагас гол, кардан голтой машины хийж чаддаггүй зүйлийг тун ч амархан хийх боломжтой болж.

Бүх зүйлс л цахилгаанруу чиглэсээр л...