LIBERTY WALK: МАШИНААСАА ҮНЭТЭЙ БОДИКИТ

Liberty Walk компани нь авто тюнингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Японы төдийгүй дэлхийн хэмжээний брэнд юм. Тэд 2007 оноос хойш худалдаанд гаргасан Nissan GT-R загвартай тулж ажилладгаараа алдартай. Харин энэ удаад түүнд зориулсан карбон бодикитыг $73,570 доллараар танд санал болгож байна.

Үүнийг авсан байхад таны машин мэдээж бусдаас онцгой бас дайчин харагдах нь тодорхой. Гэхдээ үнэ нь машинтайгаа тэнцүү учраас бусдаас онцгой байхыг хүсэгч нар л сонгох болов уу.