NISSAN БОЛОН ITALDESIGN-ЫН ХАМТЫН БҮТЭЭЛ GT-R50
Энэ онд Nissan-ы алдарт GT-R Badge-ын 50 жилийн ой болж байгаа бөгөөд энэ үйл явдлыг үйлдвэрлэгчид тоолгүй орхихыг хүссэнгүй.
Мөн түүнчлэн Italdesign компаний 50 жилийн ой болж тэд хамтарсан бүтээлээ гаргаад байна. Энэ жаалыг GT-R50 гэдэг бөгөөд GT-R Nisimo-оос санаа авч бүтээжээ.
Харин эх биеийн хувьд томоохон өөрчлөлтүүдийг хийж дээврийг нь 54мм-өөр мөн дунд хэсгийг нь намсгаж, харин бусад хэсгийг нь илүү өргөж өгчээ.
Ингэснээр - Илүү булчинлаг дүр төрх бүтсэн гэж Nissan-ыхан хэлжээ.
Ард нь байрлах нум хэлбэртэй салхи зүсэгч машиныг нисэж байгаа мэт харагдуулах аж.
Толгойноосоо авахуулаад хөл хүртлээ алтан өнгөөр бүрхэгдсэн нь машиныг сүрдмээр тансаг болгоно.
Мэдээж зөвхөн гадна талдаа ч бус дотоод эд ангид нь ч олон дэвшилт, өөрчлөлт гарсан билээ. Жишээ нь GT3 гэх уралдааны загварын хөдөлгүүрийн технологийг ашигласнаар 3,8 литрийн багтаамжтай V6 хөдөлгүүр нь илүү том хөргүүр, илүү хүчирхэг поршень, сайжруулсан түлш шахах систем гэх мэттэй болсон. Үүний үр дүнд нь юу гээч 710 морины хүчин чадал.
Гайхалтай биш гэж үү.
Салон нь тэр чигтээ алтлаг өнгөөр бүрхэгдсэн бөгөөд нүүрсхүчлээр баяжуулсан мяндас (карбон файбер), Alcantara болон арьсан суудлын бүрээс, цоо шинэ карбон файбеэ рультэй юм байна.
Nissan уг загвараа цөөн тоогоор буюу ердөө 50 ширхгийг үйлдвэрлэж тус бүрийг нь 1 сая доллараар зарах аж.