VOLKSWAGEN-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ MATTHIAS MÜLLER АЖЛААСАА ОГЦОРЛОО

Matthias Müller

Müller-ын удирдлага дор 40 жил үйл ажиллагаагаа явуулсан Volkswagen-ыг  халуун цустай залуу манлайлагч Herbert Diess гардан авлаа.

Мэдэгдэл 4/12/2018: Volkswagen-ын удирдлагын хэлтсээс Herbert Diess -ийг шинэ гүйцэтгэх захирлаар тодруулжээ. Хяналт хэлтсийн дарга Hans Dieter Pötsch  “Matthias Müller бол Volkswagen байгууллагыг  хүнд хэцүү цагт нь ухаалгаар удирдан залсан чадварлаг нэгэн” гэж дүгнэжээ.

Харин түүний ажлыг  Herbert Diess гардан авч бүхий л чиглэлээр компаныг удирдан чиглүүлэх юм. Түүний үзэж буйгаар Volkswagen нь “тогтвортой үйлчилгээ үзүүлэгч”  бөгөөд олон шинэ үйлдвэрлэгчдэд үлгэр дууриалал болсон нэр хүндтэй компани хэмээжээ.

Matthias Müller-ын сүүлд хийсэн ажлуудаас дурдвал компанийнхаа зардлыг бууруулах, цэвэр дизель түлшнээс үүдсэн хог хаягдлыг шийдвэрлэх байжээ. Тэрээр үргэлж өөрчлөлт шинэчлэл хийх эрмэлзэлтэй байсан бөгөөд Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Müller өөрийн албан тушаалаа BMW-д 19 жилийн турш ажилласан Herbert Diess-д гардуулж өгнө” гэж мэдэгдэж байгаа юм.

64 настай Müller нь Volkswagen-ы түүхэн дэх удаан хугацаанд ажилласан цөөн хэдэн хүний нэг билээ. Тэрээр их сургуулиа дөнгөж төгсөөд 1978 онд автомашины ертөнцөд хөл тавьсан бөгөөд олон төрлийн судалгаа шинжилгээ, бүтээгдэхүүн сайжруулалтын ажлыг Audi, SEAT, Lamborghini, Volkswagen,Porsche зэрэг нэртэй компаниудад хийдэг байжээ.

Түүний ажлаасаа гарах болсон гол шалтгаан гэвэл 2015 онд Volkswagen компани нь цэвэр дизель-ийн хэргээр шүүхэд дуудагдсан бөгөөд тухайн үед уг төслийг удирдаж байсан Müller-ыг даруй Martin Winterkor-оор орлуулж байсан билээ.

Харин уг хэргийн учир 2017 оны 1 сард тайлагдсан ба байгаль орчин аюулгүй байдал хариуцсан Oliver Schmidt-ыг багтаагаад нийт 6 хүнийг хэрэгт буруутгасан билээ. Volkswagen компани ажилтнуудаа батлан гаргахын зэрэгцээ учруулсан хохирлынхоо төлөө нийт 4,3 тэрбум долларын гарз гаргасан байна.

Тухайн хэрэг нь техникийн асуудлаас үүдэлтэй байжээ. Харин одоо Volkswagen компани тухайн гаргасан зардлаа нөхөхийн тулд мөн ахин тийм алдаа гаргахгүйн тулд бүтцийн шинэчлэл хийж байгаа юм.