ФИЛИППИНД 4 САЯ ЕВРО ҮНЭ БҮХИЙ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН МАШИНЫГ УСТГАЛД ОРУУЛЖЭЭ

Доорхи бичлэгийн талаар юу гэж тайлбарлахаа үнэхээр мэдэхгүй байна. Ямартай ч уг үйл явдал нь Филиппин улсад болсон бөгөөд улсын тэргүүн Родриго Дутеде өөрөө ийнхүү шийд гаргажээ.

Сүүлийн жилүүдэд тэрээр улс оронд нь орж байгаа шинэ гялгар машинууд, олон талаар улс орных нь тэнцвэртэй хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг анзаарсан учир ийм шийд гаргасан байна. Уг үйл явдал нь түүний тэмцэгч мөн чанарынх нь бэлэг тэмдэг болжээ.

Уг устгалд 60 гаруй, эсвэл түүнээс ч олон Lamborgini, Mercedes benz, Porche гэх мэт тансаг зэрэглэлийн машин, мотоциклууд байжээ. Нарийн тооцоолох юм бол загвар нэг бүр нь дор хаяж 57500 евро хүрнэ гээд боддоо.

Филиппин улсад ийм төрлийн машинууд импортоор орж ирэхдээ Hybrid загвар нь ердийн татварын 50 хувийн харин цахилгаан машин нь огт татвар төлөхгүйгээр орж ирдэг. Тиймдээ ч иргэдийн дунд тансаг машины хэрэгцээ ихсэхээс гадна хууль бус импортын бараа гэсэн нэр томьёог үүсгээд байна.

Ямартай ч устгагдаж юу ч үгүй болсон 68 машиныг өөр улсын иргэдэд зарах, эсвэл парламентын гишүүдэд өгөх гэх мэт арай өөрөөр шийдэж болох л байсан даа.

Тухайн 68 машин дотор асар ховор, үнэтэй ер нь хуруугаа хүчтэй хүргэхэд л гэмт хэрэг болохуйц ганган машин олон байсан. Та Lamborghini Gallardo, Porsche 911s, Mercedes, BMW Z1-г бяцарч байгааг хараад уйлахгүй байхыг хичээгээрэй.