ОДООГООС 80 ЖИЛИЙН ӨМНӨ MERCEDES-BENZ W125 REKORDWAGEN-ИЙН ҮЗҮҮЛСЭН 430.4 КМ/ЦАГ-ИЙН БАХДАМ ХУРДЫГ ЭРГЭН ДУРСАХУЙ

Rudolf Caracciola-ийн бүтээсэн  Mercedes-Benz W125 загвар 430.4 км/цаг хүртэл хурдалсан гайхалтай үйл явдал 1938 онд болж байжээ. Яаг нарийн авч үзвэл үүнээс ч хурдан байсан гэдэг.

Унаж явсан уралдаанчийнх нь хувьд 1935, 1937 онуудад Европын аварга шалгаруулах тэмцээнд тус тус түрүүлж 1938 онд дахисан аврага болсон чадварлаг нэгэн юм.

V-12 хөдөлгүүртэй машинаар 80 жилийн өмнө одоогийн Германаас Франкфурт руу явах замд болсон уралдаанд сүр хүчийг үзүүлж том эрийг ч урдаа сөхрүүлж байсан W125 Rekordwagen-ыг одоо Mercedes-ын музейд хадгалдаг байна.

Хүчин чадлын хувьд 5,6 литрийн V-12 хосолсон турбо хөдөлгүүртэй, 18куб метр мөстэй, 13 секундийн дотор нэг миль явах боломжтой 725 морины хүчин чадалтай юм.

1938 оны 1 сарын 28нд Caracciola болон түүний баг тэмцээндээ оролцохынхоо өмнө асар их дарамтад байлаа. Хэдий 430.4 км/цаг-ыг хурдыг амлаж байсан ч хойд гэрэл, дугуй гээд тодорхой хэдэн асуудал байсан юм. Гэхдээ л энэ бол Mercedes шүү дээ. Олон, олон инженерүүд машины инч бүрийг бүтээхээр олон жилийн турш шаргуу ажилласан.

Тэмцээ нь ч амжилттай болсон. Түүний тогтоосон рекорд 80 жилийн турш эвдэгдээгүй хадгалагдсаар өнгөрсөн жил уралдаанч Koenigsegg W125 Rekordwagen-г бодвол радиал дугуйтай, Аполло сансрын хөлгөөс илүү электронжсон, хоёр дахин хүчтэй Agera RS-ээрээ хөгшин Benz-ээс 17.6 км/цаг-аар илүү хурдалсан үзүүлэлтээрээ эвджээ.