ТАНЫ УНАЖ ЯВАА МАШИНД ЮУ НУУГДАЖ БАЙНА ВЭ?
Машиндаа хайртай, цэвэрч нямбай хэн ч хэрэглэж байгаа машиндаа өөрийн үсний ширхэг, хурууны хээ, арьсны салст зэргээ үлдээдэг. Гэтэл тэдгээр нь машинд удаан хугацаанд байгаад ирэхээрээ хүний биед хортой арьсны өвчин үүсгэгч бактериуд болон хоолны хордлогод оруулагч E coli зэргийг үүсгэдэг болохыг 2015 онд Нотингхам их сургуулийн шинжээчид судалгаа нь дээр тулгуурлан илрүүлжээ.
Уг судалгаанд 15 жолоочийг хамруулсан бөгөөд тэдгээр жолоочдын машин бүрээс уг бодисуудыг их, бага хэмжээгээр илрүүлсэн байна.
Уг чиглэлээр 2016 онд Салфордын их сургууль өөр нэгэн судалгааг хийсэн бөгөөд “Машины доторх орчин бидний нойлд сууж байхдаа хуруугаараа гүйлгэж үздэг утасны дэлгэцээс 22 дахин бохир байдаг” гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Мөн түүнээс гадна хойд Каролинагийн их сургуулийн микробиологч доктор Роберт Канон болон Лаура Фондарио, Граббс нар гар дамжсан машины талаарх бидний хомс мэдлэгийг тэлж өгсөн юм.
Тэд 5 машин сонгож авч жолоочийн үрүүл, суудал, дуу тохируулагч, шалавч, суудлын дэвсгэр зэргээс дээж авч судалгаагаа хийжээ. Харин үр дүн нь төсөөлж байснаас өөр гарчээ. Машин болгоноос хүний биед хортой бактериуд илэрчээ.
Уг бактериуд нь жолоочийн биеэс дамжиж машинд үржиж байгаа бөгөөд хоолны үлдэгдэл, ус чийгээр амь зогоодог байна. Хэрвээ хэн ч машиныг ашиглахгүй удаан хугацаа өнгөрвөл тэдгээр бактериуд хоол хүнсгүй болж үхэж эхлэх болно. Мөн машиныг зуны халуун наранд зогсоол дээр орхих үед 170’F буюу 76’C хүртэл халдаг байна. Харин өвлийн тэсгэм хүйтэнд машины доторх хэсгүүд хөлдөж эхэлдэг. Уг хоёр хэмд ихэнх бактериуд амьдарч чаддаггүй байна.
Аливаа хүнээс машинд бактери халдсан л бол асар түргэн хугацаанд үржиж өсдөг. Гэхдээ машин биш бид өөрсдөө бохир байгааг мэдэх нь чухал.
Эх сурвалж: www.caranddriver.com