ASTON MARTIN DBX SUV-ЫГ 2019 ОНД ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛНЭ
Aston Martin анхны SUV аа ирэх онд танилцуулахаа мэдэгдсэн бөгөөд Wales-ын Athan гудамж дахь байгууламждаа үйлдвэрлэж эхлэх юм байна.
Уг байгууламжийн тухай асуудал хараахан дуусаагүй байгаа бөгөөд удирдах албаны гишүүд саяхан хуралдаж SUV-ын үйлдвэрлэл эхлэхээс урьтаж байгууламжийн талаарх бүхий л асуудлыг жин тан болгох тушаал гаргажээ. Байгууламж нь нийт 750 шинэ ажлын байр бий болгож байгаагаас 150 нь одоогоор дүүрсэн байна.
Би энэхүү байгууламж бий болж байгаад асар их баяртай байгаа бөгөөд бүтээн байгуулалтад гар бие оролцсон хүн нэг бүрээр бахархаж байна. Wales бол инженерчлэл, бүтээн байгуулалтын арвин их түүхтэй улс, үүний нэгээхэн хэсэг болж байгаадаа асар их баяртай байна. - Aston Martin-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Dr Andy Palmer
“Aston Martin-ыг цаашид олон, олон гайхалтай бүтээл гаргаж автомашины зах зээл дэх том загаснуудын нэг болно гэдэгт итгэлтэй байна. Тэдний дараагийн алхам бүр амжилттай байна гэж найдаж байна.” хэмээн зөвлөлийн гишүүдээс нэг нь хэлжээ.
Сэтгүүлчдийн хэлж байгаагаар, Aston Martin-ын шинэ SUV-ыг бартаат замыг ч үл хайхран явагч гэдгийг нь илтгэж Ром хэлний “хаа саагүй” гэсэн утгатай Varekai гэдэг үгээр нэрлэжээ.
Машины хувьд Mercedes-AMG-ээс гаралтай V8, V12 гэсэн хүчний хоёр төрлийн сонголттой бөгөөд AMG GT 4-Door Coupe-той хослуулсан Hybrid систем ашигласан байна.