PSA БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС - “2025 ОН ГЭХЭД 40 ТӨРЛИЙН ЦАХИЛГААН МАШИН ҮЙЛДВЭРЛЭНЭ”

Францын машин үйлдвэрлэлийн PSA компани бусад Nissan Mitsubishi Alliance, Volkswagen зэрэг том компаниудын жишгээр өөрсдийн ажиллах чиглэлээ “Цахилгаан машины” зүг чиглүүлснээ зарлажээ.

PSA-ыг General Motors-оос худалдаж авсан мөчөөс шинэ эзэд нь уг байгууллагын өнгө төрх болоод үйл ажиллагаанд 2019 оноос шинэчлэл хийнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

Харин ахлах инженер Carlos Tavares нь арай өөр бодолтой байгаа аж. Тэрээр цахилгаан машинд тийм ч дуртай бишээрээ алдартай нэгэн. Түүний үзэж байгаагаар: “Хэрвээ Европын ерөнхий сайдуудаас хэн нэгэн нь шаталтад хөдөлгүүрийг эсэргүүцлээ гэж бодоход бид бүх машиныг ахиж загварчлах шаардлагатай болно шүү дээ, тэгээд ч бүгдийг нь цахилгаан хөдөлгүүрээр солилоо гэж бодоход ямар нэг асуудал тулгарахгүй гэх баталгаа алга. Хэрвээ асуудал гарах юм бол бид том асуудалтай нүүр тулах болно.”

Компанийн зүгээс 2025 он гэхэд 40 хүртэлх тооны цахилгаан машиныг зах зээлд танилцуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд зарим нь хагас хайбрид, зарим нь бүрэн цахилгаан загварууд байх гэнэ.