NISSAN GT-R -ЫН АРД ХЭН БАЙДАГ ВЭ?

Hiroshi Tamura-г анх харахад Nissan-ыг нуруу нь дээрээ үүрч яваа гял цал хослол өмссөн ажил хэрэгч бизнесмен шиг санагдах боловч хэдэн хором ярилцаад үзэхэд тэс өөр зан чанарууд нь ил гарч ирэх ажээ. Жишээ нь тэр байгууллагын дотоод үйл ажиллагаа, интерьер дизайны тухай ярихдаа гараа ийш тийш нь савчуулаад л яг л хүүхэд шиг баяр хөөртэй нэгэн болдог юм. Мөн түүний яриаг хэсэг сонсоод л хэр их мэдлэгтэй нэгэн гэдгийг нь мэдэж болохуйц. Түүнийг инженерчлэлийн салбарын Yoda гэвэл яг таарах юм байна.

Tamura-ийн гол алба бол GT-R-ын ерөнхий мэргэжилтэн.

Түүнийг хамгийн анхны Nissan спорт машиныг 10 настайдаа хараад шууд анхны харцаар дурлаж байжээ. Тэгээд “Би хэзээ нэгэн цагт Nissan GT-R -ыг бүтээдэг хүмүүсийн нэг болно” гэж бодож байсан гэдэг.

Түүний мөрөөдлийн нэгээхэн хэсэг 1984 онд түүнийг Nissan-д ажилд ороход биелэв. Харин 1977 онд Nissan GT-R  хөгжүүлэгчдийн багт нэгдэж өөрийн мөрөөдөлдөө бүрэн хүрч байжээ.

Харин өнөөдөр тэр R33-аас R35 хүртэлх бүх үеийн загварын нэг бүрчлэн гаргаж, Nissan Maxima шиг олон олон онцгой бүтээлүүдээ туурвиад байна. Хэрвээ та Tamura-аас та аль GT-R -даа илүү дуртай вэ гэж асуувал тэр “алинд нь ч биш” гэж хариулах биз. Яг л олон хүүхдийн эцэг шиг. Тэр бүтээсэн бүтээл бүрээ өөрийн үр хүүхэд шиг санаж энэ тэнцүү хайрладаг юм.

Тэр: Би анх Skyline GT-R-ыг 1989 онд худалдаж авч байхдаа ердөө л шүтэн бишрэгч нь байсан. Харин одоо би дэлхий даяар тархсан олон, олон шүтэн бишрэгч нарынхаа урмыг хугалахгүй байх хүндтэй үүрэг хүлээжээ. Энэ бол асар том үүрэг, хариуцлага.

Анх тэр Skyline GT-R R32-тай болчхоод бараг л төгс болжээ хэмээн бодсон гэдэг. Гэсэн ч ахин нэмэлт  өөрчлөлт, шинэчлэлт хийж “Төгс үзүүлэлттэй, инженерчлэлтэй” машинаа бүтээж байсан гэдэг. Tamura-ын Skyline GT-R R32 нь одоог хүртэл түүний гараашт түүнтэй хамт байдаг аж.

Мэдээж тэр үеэс хойш олон жил өнгөрч түүний бүтээх GT-R улам л сайжирсаар байна.

Гэхдээ түүний толгойд шинэ бодол үргэлж эргэлдэх болжээ. Тэр нь “Өндөр хүчин чадалтай атлаа кузовын тэгш баланстай машин" бүтээх гэсэн философи аж.

“Хүмүүс үргэлж нэг хэвийн байдаггүй. Заримдаа тэд ядардаг. Заримдаа тэд баяртай байдаг. Харин бид тэдний нөхцөл байдалд тааруулж ажиллах хэрэгтэй”-Tamura-ийн баримталж байгаа зарчим бол хэрвээ хурдлах хүчийг нь нэмж байгаа бол бас зогсох хүчийг нь нэмэх хэрэгтэй. Нэг талдаа туйлширч хэт хурдан, хэт удаан машин биш ямар ч үед хувирч чаддаг машин бүтээх хэрэгтэй юм.

Энэ нь түүнийг инженерчлэлийн салбарын Yoda гэдгийг бүр л батлаад байх шиг. Түүний тэмүүлэх цор ганц  чиглэл бол - “Төгс төгөлдөр”

"Харин тэр төгс төгөлдөр нь үйлчлүүлэгч жолооны ард суухдаа бүрэн сэтгэл ханамжтай байхыг хэлж байгаа юм.

Хэчнээн төгс байсан ч цаг хугацаа өнгөрч машин минь нас нэмэхийн хэрээр өнөө 100% чинь 98%, 97% болно доо. Тэгээд л бидний дараагийн 100%-ыг бүтээх сорилт эхэлж байгаа юм."

Түүнтэй биечлэн уулзсаны дараа GT-R-ын талаарх үзэл бодол минь эрс өөрчлөгдөв. Мөн миний толгойд- Tamura бид яаж чам шиг болох вэ? Гэдэг асуулт орж ирлээ.