АНЭУ-Д ГАРАХ TOYOTA LAND CRUISER HERITAGE ХУВИЛБАР ҮЙЛДВЭРИЙН ЭЙР КОМПРЕССОРТОЙ
Арабын Нэгдсэн Эмират улсын зах зээл бол Тоёота компанийн SUV загварын гол зах зээл, фэнүүд нь цугларсан газар гэж хэлэхэд хилсдэхгүй. Тиймээс ч энэ улсад тусгайлан 70 цуврал болон FJ Cruiser загварыг үргэлжлүүлэн худалдаална гэж компанийн зүгээс мэдэгдээд байсан юм. Харин энэ удаад бидний сайн мэдэх 200 загварын Heritage Edition гэх хувилбарыг гаргах гэж байна. Энэ нь 70 гаруй жилийн хугацаанд 10 гаруй сая ширхэг Ланд Круйзер загварыг борлуулж чадсан амжилтаа тохиолдуулж гаргаж байгаа загвар аж.
Тус Херитэж хувилбар нь АНУ-ын зах зээлд гардгаас арай өөр тоноглолтой. V6 & V8 хөдөлгүүрийн сонголт, бага багтаамжтайд нь 5 шатлалт механик хурдны хайрцаг, их багтаамжтайд нь 6 шатлалт автомат хурдны хайрцагтай. Ви6 хувилбарт нь төмөр обуд, Ви8-д хайлшин обуд санал болгоно. Гэхдээ 2-уулаа 17 инчийн хэмжээстэй байх гэнэ.
Даавуун суудал, төмөр обуд, дэлгэгддэг хойд хаалга, механик хурдны хайрцаг түүнд бий.
Цаашлаад анх удаа арабын зах зээлд дэлгэгддэг хойд хаалгатай загвар гарч байгаа нь энэ бөгөөд дэлгэсний дараа салонд эйр компрессор байхаар төлөвлөсөн байна. Үнийн хувьд Ви6 нь $46,200 орчим байх бол Ви8 нь $61,200 доллар байна. Энэ нь АНУ-ын зах зээлд гарч байсан Хэритэж хувилбараас ($90,000) дорвитой хямдхан байгаа нь онцлог юм. Гэхдээ 20-хон ширхгийг худалдаанд гаргах нь сэтгэл гонсойлгомоор ч юм шиг.
Эх сурвалж: toyota.com