FORESTER | ТҮГЭЭМЭЛ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ
Мотор
- Гидрийн насос - моралын элэгдлээс болдог.
- Духны гинж солиулахдаа дагалдах бусад дамруудыг хамтад нь солиулах хэрэгтэй.
- Свэчэний утас шатсан тохиолдлууд түгээмэл тохиолддог. Свэчэний сальник резин муудаж свэчэ рүү тос гоожиж орсноор свэчэний утас шатдаг.
- Бидний хэлдгээр BOXER хөдөлгүүртэй, эсрэг цилиндртэй энэ машины хувьд догол их үүсдэг. Учир нь свэчэний утас гадуураа их тог хаядаг. Свечэ, катушканы резин болон утаснаасаа болоод догол үүссэнээс өвөл гадаа тавьсан машин асахгүй байх асуудлууд үүсч эхэлдэг. Улмаар бензин идэлт хүчин чадалд нөлөөлдөг.
- Хөдөлгүүрийн свечэг солихдоо утсыг нь маш сайн шалгаж байж солихгүй бол гадуур тог хаясан утсан дээр свечэ солихоор эргээд свечэ рүүгээ хаяад мотор доголддог. Баяжсан машин асаахдаа свечэнийхаа утсыг эвтэйхэн сугалахгүй цаана нь барьсан байсан утсыг хамаагүй татаад голыг нь сугалаад хаячихдаг үүнээс болж догол үүсдэг. Тиймээс свэчэ солихдоо утсыг нь маш болгоомжтой салгах хэрэгтэй.
- Гидрийн насос амархан эвдэрдэг. Шалтгаан нь өөрийн хийцнээс болон байрлалаасаа болоод амархан эвдрээд байдаг. Насос банк 2 нь нэг түвшинд байрлалтай байдаг.
Цахилгаан
1. SG5 загвар дээр түгээмэл тохиолдог эвдрэл бол свэчэний утас маш амархан тог хаядаг. Шалтгаан нь жолоочоос үл хамаарч үйлдвэрээсээ чанар муу үйлдвэрлэгдсэн. Свэчэний утсыг 100,000 км тутамд нэг сольж байх хэрэгтэй.
2. Сүүлийн үеийн SH5 дээр цахилгаан руллын аппарат амархан дуу ордог. Гүн ус туулсанаар эсвэл бродьюр хүчтэй мөргөснөөс руллын аппаратаа гэмтээдэг. Ер нь амархан гэмтэх эрсдэлтэй байдаг тул зөөлөн хөдөлгөөнд оролцоорой.
3. Их гэрлийг комоор нь солихдоо муу гэрэл хийснээс болж аккумуляторын сууринд ус тогтдог. Үүнээс гадна үйлдвэрлэгчээс заасан хэмжээнээс их ус туулснаас болж ус тогтдог. Үүнээс болж өвлийн хүйтэнд аккумуляторыг бээрүүлж асаалтыг муутгадаг.
Кроп
Нийтлэг гэмтлүүд:
1. Кропны удирдлага буюу valve body, соленойдын гэмтлүүд их тохиолддог. Мөн урагшаа явдаг арааны диск хэт эмзэг тул амархан элэгддэг. Мултарч унадаг тул хүчлэхгүй байх хэрэгтэй.
2. Эдгээр машинууд хурдаа дугуйнаасаа тоолдог болсон тул 4 дугуй ижил ABS гэрлийг асаахгүй байх хэрэгтэй. ABS болон Check Engine аль нэг гэрлийг үл ойшоон удаан явснаас болж компьютерийн програм алдаа зааж араа шилжилтийг өөрчилдөг, үүнээс болж кропны диск нь эвдэрдэг байна. 2-3 араанд цохилттой орох, зогсохын өмнө болон ухрах араанд хийхэд цохилт мэдрэгддэг. Энэ төрлийн гэмтлийг заавал компьютер оношилгоонд оруулж үзүүлэх шаардлагатай бөгөөд таамгаар засварлах нь эдийн засагт хохиролтой байдаг.
3. Кропны тос солих хугацаа нь жолоодлогын хэв маягаас их шалтгаалдаг. Жолооч огцом хаазлаж огцом тоормослон замын хөдөлгөөнд ширүүн оролцдог бол кропны тос түргэн чанараа алдаж, шүүгч нь ч тэсдэггүй. Дээр нь манай орны өвлийн хүйтэн, зуны аагим халуун, тоосжилт, хуурай нөхцлүүд үйлдвэрлэгчийн заасан хугацааг 2 дахин бууруулж тооцох нөхцөл болдог.
4. Өгсөж уруудахдаа гар тоормос ашиглаж хэвшээрэй! Машинаа бүрэн зогссоны дараа л P, R горимд шилжүүлж заншвал кроп урт насална. Араандаа хийх үед машин ухасхийх, кропноос дүнгэнэсэн чимээ гарах, хиншүү үнэртэж эхэлбэл яаралтай оношлуулж байгаарай.
Тулгуур эд анги
1. Босоо тэнцүүлэгч болон даравч резин хоёр байнга тасардаг. Урд хойд хэвтээ босоо тэнцүүлэгчүүд их хурдан мууддаг. Үүнийг маш сайн чанарын сэлбэг тавьж мөн бартаа саад багатай явж байж элэгдэл гайгүй хэвийн явагдана.
2. Ихэвчлэн хойд пүрш суулт өгдөг. Үүнээс болж алцайдаг.
3. Мөн рулийн аппаратын гол их дугардаг. Энэ нь гармошка резинтэй холбоотой. Гармошка резин цоорч ус орсноор эд ангиа муутгаж зэврэлт үүсгэдэг.
4. Амортизатор их солиулдаг. Амортизатор нь хатуувтар байдаг. Пүрш нь явалт багатай учраас хатуу байдаг. Хөдөө гадаа их явдаг хүмүүс хамгийн гол нь найдвартай баталгаатай сэлбэг тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол шаардлага хангахгүй амортизатор амархан гулзайх, хөдөлгөөн орох эрсдлүүд үүсдэг.
5. Рулын тяг хөдөлгөөн орж дуу гардаг.
Түгээмэл асуудаг сэлбэг
1. Урд, хойд амортизатор
2. Свечэний утас
Эх сурвалж: | cardoctormn