NISSAN JUKE | ТҮГЭЭМЭЛ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ

Мотор

1. Хөдөлгүүр талаасаа холимгийн хаалт их гэмтэх тохиолдолууд их гарч байна. Хэт их бохирдолтой явснаар амархан муудаж байна. Өвөл зуны техник үйлчилгээ хийлгэх үедээ заавал шалгуулж солиулж байх хэрэгтэй.  

2. Нударган голын тоологч эвдэрснээс асах нь удааширдаг, хүчгүй болдог, check асдаг.

Цахилгаан

Автомат цоожны удирдлага амархан эвдэрдэг. 

Кроп

1. CVT кропны даралт мууддаг гэмтэл ихэнх машинд тохиолддог.

2. ABS болон Check Engine аль нэг гэрлийг үл ойшоон удаан явснаас болж

3. Компьютерийн програм алдаа зааж араа шилжилтийг өөрчилдөг, үүнээс болж кропны диск нь эвдэрдэг. 2-3 араанд цохилттой орох, зогсохын өмнө болон ухрах араанд хийхэд цохилт мэдрэгддэг. Энэ төрлийн гэмтлийг заавал компьютер оношилгоонд оруулж үзүүлэх шаардлагатай бөгөөд таамгаар засварлах нь эдийн засагт хохиролтой байдаг.

4. Кропны тос солих бүртээ шүүрийг байнга солих хэрэгтэй. Мөн STEP мотор шатдаг – солихоос өөр аргагүй болдог.

5. Энэ машин кропны элэгдэл ихтэй машин. Юун түрүүнд тос маслыг стандартын дагуу, цаг тухай бүрт солиулах хэрэгтэй. Гэсэн хэдий ч CVT кроп дээр эвдрэл гэмтэл гараад байгаа шалтгаан нь стандартаас том дугуй тавихтай холбоотой байж болно. Тэр нь CVT кроп дээрээ ачаалал өгдөг. Тэрнээсээ болоод кропны элэгдэл нөлөөлж байгаа. Тиймээс дугуйн дээр анхаарал өгөөд яг л стандарт дугуйг нь тавих хэрэгтэй.

Тулгуур эд анги

1. Манайд ихэнхдээ тэвшний тулк, амартизаторууд муудсан орж ирдэг. Шалтгаан нь баталгаагүй сэлбэг худалдан авалтууд, замын бартаанаас.  

2. Эд анги талаасаа Ниссан маркын машин хатуу байдаг. Руллын аппарат, өндгөн тулгуурууд дуу орж хөдөлгөөнд ордог. Тухайн үед оношилгоо хийж үзээд оригнал сэлбэгүүдээр солих хэрэгтэй.