ALLION/COROLLA/PREMIO | ТҮГЭЭМЭЛ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ

Мотор
  1. 1NZ Моторын тосоо солиогүй удаан явснаар духны гинж дугарна.  
  2. Свэчэний малгай, катушка дээр тог хаяна.

Жолоочийн буруутай үйл явдлаас болж ихэнхдээ эвдэрнэ. Цаг тухайд нь үйлчилгээгээ хийлгээд явбал эвдрэл маш багатай.

Цахилгаан

Corolla загварын хувьд яндан мэдрэгч шатах эрсдэлтэй. Хөдөлгүүрийнхээ тос тосолгоог тогтмол хийлгээгүйн улмаас гүн бохирдол үүсч, VVTI мэдрэгч дээр байрлах шүүрийг бөглөж гацах тохиолдол гардаг. Мөн жолооч талын хаалганы төв түгжээ амархан гэмтдэг. Шалтгаан нь машинаа угаалгахдаа хэт ус оруулах тохиолдлоор илэрнэ. 

Кроп

Нийтлэг гэмтлүүд  

1. Кропны удирдлага буюу valve body, solineop-н гэмтлүүд их тохиолддог. Мөн Axio, Corolla урагшаа явдаг арааны диск хэт эмзэг тул амархан элэгддэг. Мултарч унадаг тул хүчилэхгүй байх  

2. Эдгээр машинууд хурдаа дугуйнаасаа тоолдог болсон тул 4 дугуй ижил ABS гэрлийг асаахгүй байх хэрэгтэй. ABS болон Check Engine аль нэг гэрлийг үл ойшоон удаан явснаас болж компьютерийн програм алдаа зааж араа шилжилтийг өөрчилдөг, үүнээс болж кропны диск нь эвдэрдэг байна. 2-3 араанд цохилттой орох, зогсохын өмнө болон ухрах араанд хийхэд цохилт мэдрэгддэг. Энэ төрлийн гэмтлийг заавал компьютер оношилгоонд оруулж үзүүлэх шаардлагатай бөгөөд таамгаар засварлах нь эдийн засагт хохиролтой байдаг.

3. CVT кроптой бол тос сольсон нөхцөлд CVT тосны тохиргоог зарим машинд хийх хэрэгтэй болдог. Хийх шаардлагатайг нь яаж мэдэх вэ? Гэхээр тос сольсны дараа араанд угзарч орох цохилттой ордог болох мөн араанд хийсэний дараа араанд хоцорч орох, хий хааз авах гэх мэт шинж тэмдэг илэрдэг.

4. Кропны тос солих хугацаа нь жолоодлогын хэв маягаас их шалтгаалдаг. Жолооч огцом хаазлаж огцом тоормослон замын хөдөлгөөнд ширүүн оролцдог бол кропны тос түргэн чанараа алдаж, шүүгч нь ч тэсдэггүй. Дээр нь манай орны өвлийн хүйтэн, зуны аагим халуун, тоосжилт, хуурай нөхцлүүд үйлдвэрлэгчийн заасан хугацааг 2 дахин бууруулж тооцох нөхцөл болдог.

5. Өгсөж уруудахдаа гар тоормос ашиглаж хэвшээрэй! Машинаа бүрэн зогссоны дараа л P, R горимд шилжүүлж заншвал кроп урт насална. Араандаа хийх үед машин ухасхийх, кропноос дүнгэнэсэн чимээ гарах, хиншүү үнэртэж эхэлбэл яаралтай оношлуулж байгаарай.

Тулгуур эд анги

1. Рулын аппарат дуу орно. 1NZ хөдөлгүүртэй л бол ихэвчлэн рулын аппарат дуу орно.  

2. Хойд хамаарах тэнхлэг алцайдаг.

Түгээмэл асуудаг сэлбэг 
  1. Урд хойд амортизатор 
  2. Босоо тэнцүүлэгч
  3. Динамын ремен
  4. Баруун зүүн кропны сальник
  5. Маслын датчик