TOYOTA COROLLA SPACIO
1-р үе E110N (1997он-2001он)
1997 оны 1 сард компакт хэмжээтэй минивэн төрлөөр анх гарсан бөгөөд 2 эгнээтэй 4 хүний суудалтай, 2-2-2 нийт 6 хүний суудалтайгаар үйлдвэрлэгджээ.
1.6 литрийн 4A-FE хөдөлгүүртэй урд хөтлөгчтэй, 1.8 литрийн 7A-FE хөдөлгүүртэй 4WD загвараар үйлдвэрлэгдэж байсан. Гадна дизайн нь муруй шугаман стильтэй болсон нь Corolla гэсэн төрхийг санагдуулахгүй болжээ. Хянах дэлгэц нь алслалттай дижитал хийцтэй. 1997 оны 7 сараас 2 эгнээ 5 суудалтай хувилбар гарч эхэлжээ.
1998 оны 4 сард сайжруулалт хийгдэн 1999 оны 4 сард хэсэгчилсэн шинэчлэлт явагдаж тусдаа байрлалтай тахометр, их биеийн өнгөтэй адил аэро парттай тусгай Aero tourer хувилбар гарчээ.
2-үе E120N (2001он-2007он)
2001 оны 5 сард шинэчлэгдэн өмнөх загвараас уламжилсан боловч илүү хүндэтгэлтэй харагдах 3 эгнээ 7 суудалтайгаар гарчээ.
1.5 литрийн 1NZ-FE, 1.8 литрийн 1ZZ-FE гэсэн 2 төрлийн хөдөлгүүртэй байв. Энэ загварт голлон 5 хүний суудалтай байхаар хийсэн ба 3-р эгнээний суудал нь маш хялбар эвхэгдэх хөнгөн маягаар хийсэн. Хэмжээний хувьд адил хөдөлгүүр бүхий Raum-тай ойролцоо болжээ. Тухайн оныхоо 7 сард 4WD загвар гарч эхэлжээ.
- 2003 онд хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэн рулийн салаа бүгд 3 салаатай болон X-ээс бусад хувилбарт хар модон оруулга хийснээр дубэн оруулга хийхийг зогсоосон. Урд нүүр бамперийн өнгөтэй адил болсон. Хойд гэрлийн дизайн өөрчлөгдөн хөдөлгүүр ч сайжирсан. Мөн V хувилбарыг хасч бүх хувилбарт хажуугийн хамгаалалтын зурвасыг стандарт болгосон.
- 2005 онд сайжруулалт хийж HID гэрэл суулгасан хувилбарт тусгалын автомат түвшин тохируулагч, энгийн гэрэлтэй хувилбарт гар тусгал тохируулагч хийснээс гадна сувдан цагаан талсттай шинэ өнгийг нэмсэн.
- 2007 оны 6 сард цаашид үйлдвэрлэхийг бүрмөсөн зогсоосон.
Эх сурвалж: www.cardoctor.mn