11-Р ҮЕИЙН JDM COROLLA: ЕРӨНХИЙ ИНЖЕНЕРИЙН ЯРИА
Дэлхийд бэст борлуулалттай байдаг, мөн бүх цаг үеийн хамгийн бэст борлуулалттай загвар болох Тоёота Королла-ийн шинэ үе саяхан Японд улсад гараад байгаа билээ. Шинэ үеийн буюу 11-р үеийн Короллаг Япон улсын Сендай хотын ойролцоох шинэхэн үйлдвэрт өнгөрсөн 5 сараас үйлдвэрлэж эхэлсэн. Юутай ч өмнөх үеэсээ бага зэрэг богино болсон ч шинэ Королла нь салондоо илүү их зайтай болж чадсан онцлогтой юм. Хойд зорчигчийн хөлийн зайг бага зэрэг нэмэгдүүлсэн мөн эргэлтийн радиусыг багасгасан зэрэг өөрийн улсын онцлогт тааруулан шинэ үеийг бий болгосон бөгөөд хоёр их биеийн хувилбартайгаар дилерүүдээр дамжуулан худалдаалж байна. Тоёота Королла брэнд нэрийг Японд дотооддоо Королла Axio (седан загварыг нь), харин комби хувилбарыг нь Королла Fielder нэрээр худалдаалж байгаа бөгөөд одоогоор зөвхөн дотоодын зах зээлд үйлдвэрлэж эхлээд байгаа юм.
Гадаадад зориулсан үйлдвэрлэлтийг Токуока болон Хигаши Фужи үйлдвэрүүдэд үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа Тоёота компанийн СЕО Акио Тоёода сэндай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан билээ.
- Ямартай ч Королла загварыг өнөөдрийг хүртэл дэлхий даяар 39 сая ширхэг үйлдвэрлээд байгаагаа Тоёота компани дуулгасан бөгөөд Википэдиа хуудас дээр мэдээлсэн шиг 40 сая ширхэгийг хараахан үйлдвэрлээгүй байна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.
- Мөн Акио Тоёода-ийн анхны худалдан авсан автомашин нь 4-р үеийн Королла 1600 GT загвар байсан гэдгийг Акио Тоёода хэлсэн байдаг.
Энэ удаагийн мэдээллээр хэрэглэгчдийн дунд төөрөгдөл үүсгээд буй сэдэв болох "Шинэ Королла 2014 оноос өмнө гарахгүй" гэсэн эргэлзээг арилгахыг зорьсон бөгөөд улмаар Тоёота компанийн ерөнхий инженер Хирояа Фужита-тай ярилцах завшаан бидэнд олдсон юм.
Фужита бол ерөнхийдөө Япон хүмүүсийн нийтлэг чанар болох найрсаг зантай бөгөөд инээмтгий байдал нь бидний дундах ханыг эвдэж, цаашид дотно ярилцах боломж бүрдсэн юм. Түүний хувьд Королла загвар 2 дахь том ажил нь бөгөөд өмнө нь түрүү үеийн Королла хөгжүүлэлтийг мөн удирдаж байсан туршлагатай нэгэн юм.
Миний асуусан эхний асуулт болох Короллагийн онцлох шинж юу вэ гэсэн асуултад тэрээр хэлэхдээ, нутаг нутгийн хүмүүс өөр өөрийн онцлогтой байдаг. Тэгвэл Королла тэдний өөр өөр хүсэл болоод шаардлагыг хангаж чаддаг гэсэн юм.
Фужита-ийн баталж буйгаар шинэ үеийн Королла нь орчин цагт зориулан түүний хамт олны гаргасан шилдэг загвар болсон гэжээ.
JDM буюу Японы дотоодын зах зээлд зориулагдсан хувилбарыг бүтээхэд Засгийн газраас тогтоож өгсөн шаардлагын дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд уг шаардлагад бага оврын автомашины уртыг 4.7 м харин өргөнийг 1.7 метрээс ихгүй байхаар заасан байдаг байна. Энэ нь эргээд татварын хөнгөлөлт үзүүлэх учиртай тул шинэ Аксио загварыг ч энэ шаардлагын дагуу бүтээсэн ажээ.
Харин бусад оронд гаргах экспортын загвараа тэр дундаа томоохон зах зээл нь болдог АНУ-ын зах зээлд гаргахдаа хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу том болгон шинэчилж магадгүй талаар Фужита бидэнд хэлсэн юм.
Хэрвээ том болговол тээшний зайн багтаамж нэмэгдэх бөгөөд салоны зайн хувьд JDM-тэйгээ ижил байна гэж тэрээр хэлсэн. Шинэ Аксио загвар хэдий уртаасаа 5 см гаруй богино болсон ч салоны зай томссон давуу талтай гэж ерөнхий инженер танилцуулсан юм.
Фужита АНУ-д гаргах загварын талаар бидэнд тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд учир нь энэхүү ажлыг өөр инженер хариуцан хөгжүүлж байгааг тэрээр дамжуулсан юм.
Одоогоор Хойд Америкийн зах зээлд гаргах Короллагийн хөгжүүлэлтийг нууцалж байгаа бөгөөд бидний хүсэлтээр зарим нэгэн зүйлсийг ярьсан юм. АНУ-ын хэрэглэгчдийн сэтгэлгээний дагуу вагон хувилбарыг зах зээлд нь гаргахгүй гэсэн бөгөөд харин седан хувилбарын урд салхины шилийг дугуйрсан бус хийснээр салоны зай JDM Corolla-аас илүү том санагдуулам болно гэжээ.
Фужита цааш зарим нэгэн нууцыг задалсан ба: "Би шинэ технологид дуртай", бидний гаргаж буй шинэ үеийн Королла нь Тоёотагийн дээд ангиллын загварууд болон Лексас загваруудад ашигладаг технологийг санал болгох бөгөөд уг нэмэлтийг Хойд Америкийн зах зээлд гарах загварт хийж өгснөөр хэрэглэгчдийн сонирхлыг илүү татах болно.
Дээрээс нь шинээр жолоочийн хөргөлттэй суудлыг АНУ-ын хувилбарт гаргаж магадгүй юм, гэхдээ уг ажил Америк хамтрагчдаас ихээхэн шалтгаалах тул одоогоор тодорхой мэдээлэх боломжгүй гэжээ.
Улмаар автомат ажиллагаатай их гэрлийн технологийг (хол, ойрын гэрлийг автоматаар шилжүүлэгч) АНУ-дахь хэрэгцээ бага байгаа тул санал болгохгүй байх магадлалтай гэсэн бөгөөд энэ нь Японы эргэлт ихтэй замд илүү тохиромжтой технологи гэсэн юм. Хөдөлгүүрийн хувьд 1.8 литрийн хөдөлгүүрийг хэрэглэх бөгөөд харин CVT хурдны хайрцаг болон шинэ "идэвхгүй зогсох" системийг Хойд Америкийн зах зээлд ашиглахгүй гэжээ, учир нь CVT хурдны хайрцагтай уг систем нь хослон ажилладаг билээ.
Мөн USD Короллагийн хянах дэлгэцийг голд байрлуулах уу? гэсэн асуултад Фужита хэзээ ч хийхгүй, "Би энэ шийдэлд дургүй, Короллагийн дэлхий даяарх олон сая хэрэглэгчид мөн надтай ижил бодолтой байгаа гэдэгт итгэж байна" гэдгээ хэлсэн байна.
Зарим нэгэн хүмүүс Фужитад хянах самбар луу нүдээ дээш доош болгон харах нь осолтой бус уу хэмээн ятгах гэж оролдсон ч Короллагийн инженер үүнийг эрс эсэргүүцэж явдгаа хэлсэн юм.
Би 1973 оноос гарч эхэлсэн Вольксваген Гольф загварыг хөгжүүлэгчдийн маш ихээр хүндэлдэг, тэд ард түмний массад зориулагдсан автомашиныг хийж чадсан агуу зохион бүтээгчид юм. Бидний шинэ Королла нь мөн тэдний адил массад зориулагдан бүтээгдсэн загвартай тийм ч учраас загварыг гаргахад олон жилийн өв уламжлалыг хадгалж үлдэх шаардлага тулгардаг юм.
Ард түмний автомашины загварыг гаргахад тийм ч амар биш бөгөөд түүний хажууд суперкарын загварыг гаргах нь харьцангуй амархан ажил гэсэн байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn