TOYOTA AVENSIS
1-р үе (1997он - 2003он)
1997 онд Японы загвар Corona-гийн европ нэр болох Carina E-ийн үргэлжлэл гэгдэн 1998 оноос европт худалдаалагдаж эхэлсэн.
Харин комби загвар нь 2-р үеийн Toyota Caldina-гийн нэрийг өөрчлөн Avesis wagon гэж гарч эхэлжээ. Carina E-ээс зөвхөн хөдөлгүүрийг авч бусад зүйл нь BMW-3 series-тэй төстэй харагдахаар Их Британи дахь Toyota-гийн үйлдвэрт үйлдвэрлэгдэж эхэлжээ.
1.6л, 1.8л, 2.0 литрийн 3 төрлийн бензин хөдөлгүүр, 2.0 литрийн дизель турбо гэсэн 4 төрлийн хөдөлгүүртэй ба седан, хэчбак, комби буюу wagon гэсэн 3 төрлийн загвартай.
Тухайн үедээ тав тухыг гол болгож байсан боловч 2000 оны хэсэгчилсэн шинэчлэлтээр спорт зориулалт руу хандсан агаарын эсэргүүцэл бууруулах нэмэлтүүд, спорт тохиргоотой тэнхлэгтэй 2.0SR хувилбар нэмэгдэн гарч 3S-FE хөдөлгүүрийг 1AZ-FSE гэсэн шинэ хөдөлгүүрээр сольсон.
1-р үеийн Тоёота Avensis
2-р үе (2003он - 2008он)
2002 оны 12 сард Италийн Бологнад болсон авто үзэсгэлэнд тавигдан 2003 оны 3 сараас худалдаалагдаж эхэлсэн бөгөөд оны эцэс гэхэд 10000 ширхэг борлогдсон байна. Харин Японы дотооддоо сард дунджаар 2000 ширхэг борлуулагдсан ажээ.
Япон дахь загварууд нь мөн л Их Британи дахь үйлдвэрээс нийлүүлэгдэж байсан байна. Япон дахь загвар нь 1AZ-FSE (D4) хөдөлгүүртэй седан, вагон загвар худалдаалагдаж байсан юм.
- 2005 оноос 2.4 литрийн 2AZ-FSE гэсэн хөдөлгүүр тавьж эхэлсэн ажээ. Европт седан, вагон, 5 хаалгатай хэчбак гэсэн 3 төрлөөр гарч байсан.
- 2006 онд Maдридийн автошоуд хэсэгчилсэн шинэчлэлтээр сайжруулсан загвар танилцуулагдан худалдаалагдаж эхэлсэн.
Европын загварт 2AD-FHV загварын Common rail систем бүхий дизель хөдөлгүүр нэмж тавьсан. Ингэснээр борлуулалт нэмэгдэн нийт борлуулагдсан автомашины тал орчим хувь нь дизель хөдөлгүүртэй загвар болсон байна. 2008 оны 12 сар гэхэд япон дахь агуулахын нөөц дуусаж борлуулалтыг зогсоосон байна. Ингээд түүний оронд шинэ загварын Prius, SAI загварыг худалдаалах болсон юм.
2-р үеийн Тоёота Avensis
3-р үе (2009он - )
2008 оны 8 сард Парисын авто үзэсгэлэнд тавигдан 2009 оны 1 сараас европт худалдаалагдаж эхэлсэн байна. Өмнөх үед хийгдэж байсан хэчбак загвар хасагджээ. Үйлдвэрлэл мөн л Их Британи дахь үйлдвэрт явагдан дизайн нь мөн Toyota Europe Design төвд зохиогдсон ба аэродинамикийн үзүүлэлт нэлээн сайн буюу седан загвар нь 0.28cd, вагон загвар нь 0.29cd гэсэн үзүүлэлттэй гарчээ.
Явах анги нь өмнөхтэйгөө адил урдаа Мc Ferson strut, хойноо хос гартай хэвээрээ ажээ. Хөдөлгүүрийн сонголт бензин 1.6л, 1.8л, 2.0л бөгөөд бүгд Valvematic системтэй, дизель 2.0л, 2.2л-ийн Common Rail турбо гэсэн нийт 5 янз.
Онцлог гэвэл гэрэл хол ойр дээрээ HID гэрэл, эргэх үед гэрэл дагаж тусах систем, аюулгүйн талдаа урд 2, хажуугийн, толгойн хөшгөн нийт 7 аюулгүйн дэр, тохируулгатай толгойн түшлэг, TRC+VSC систем бүх загварт стандарт тоноглолд орох ба хурд баригч систем, хойш татах суудлын даруулах бүс, эгнээ баригч нь аюулгүйн цогц систем болон нэмэлт захиалгаар хийлгэх боломжтой болжээ.
2009 оны Euro NCAP ослын шалгалтын дээд 5 одны шаардлага хангасан.
3-үеийн Тоёота Avensis
Япон дахь борлуулалт хожуу эхэлсэн бөгөөд Панамын сувгийн байдлаас болж 40 өдрөөр хоцрох явдал гарч байжээ. Япон дахь загварууд нь 2.0 литрийн 3ZR-FAE Valvematic системтэй хөдөлгүүртэйгээр гарсан ба европт гардаг бусад хөдөлгүүрүүд тавигдаагүй байна.
Өртөг хямд байлгах үүднээс Англид үйлдвэрлэгдсэн чигтээ өөрөөр хэлбэл дохионы гэрлийн ба шил арчигчийн шилжүүлэгчийн байрлалыг солилгүйгээр Японд борлуулсан. Зогсоолын тоормос нь электрон удирдлагатай бөгөөд Lexus LS седаны дараах 2 дахь ийм зогсоолын тоормостой загвар болжээ.
Valvematic ба CVT-н ачаар шатахуун зарцуулалт багасаж 100 км-т 6.1 литр шатахуун зарцуулдаг болж 10%-иар дээшилсэн.
Эх сурвалж: www.cardoctor.mn