COROLLA-ГААР БАХАРХАЯ 50 ЖИЛ!

Анх танилцуулагдсанаасаа хойш 50 жилийг насалжээ. Америкийн зах зээлд танилцуулагдаад ердөө 4 жилийн дотор 1 саяын борлуулалтыг хийж чадсан нь ид шид гэмээр биш гэж үү? Үүнийг тэд яаж хийж чадав аа? Үнэхээр хэрэглэгчийн хүсэл сонирхлыг биелүүлсэн машин байв уу... тиймээ 2013 онд үүнийг нь батлах мэт дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай машинаар шалгаруулж байв.

Бүхэл бүтэн 11 үеийг 50 жилийн дотор бүтээжээ. Седан, купе, комби загвараар бүх улсын гудамж талбайг дүүртэл нь чимдэг агуу Короллагийн 50 жилийн ойд зориулж 8,000 ширхэг тусгай хувилбарыг гаргаж байгаа юм байна.

1966: Анхны Corolla-г Японд зарж эхлэв

  • 1968: Америкийн зах зээлд Corolla ирэв.
  • 1974: Corolla - Дэлхийд хамгийн өргөнөөр ашиглагддаг загварын нэг болсон байв.

1983: 10 сая Короллаг үйлдвэрлэсэн байв.

2013: Бүх цаг үеийн шилдэг борлуулалттай автомашинаар шалгарав.