TOYOTA COROLLA CERES

1992-1998 онд 7-р үеийн Corolla E100 загварын суурин дээр хийгдсэн Toyota-гийн анхны компакт хэмжээтэй Hardtop загвартай автомашин бөгөөд Sprinter Marino-тай нэг суурьтай ах дүү загвар юм.

Урд нүүр болон хойд дизайнаараа ялгаатай.

Carina ED/Corona Exiv-ийн араас тэр үеийн хардтоп загварын тэсрэлттэй уялдуулан гаргасан спорт маягийн загвар юм.

Удалгүй RV загварын тэсрэлт эхэлсэнтэй холбогдон борлуулалт буурч иймэрхүү намхан жижиг автомашинууд үйлдвэрлэлээс хасагдаж эхэлсэн билээ.

1995 онд нэг гэр бүлийн гэх Corolla-гийн дараагийн загварууд шинэчлэгдэн гарсан боловч Ceres нь өөрчлөгдөлгүй E100 гэдгээрээ үлджээ. Харин хөдөлгүүр, хурдны хайрцаг зэрэг нь шинэ үеийн Corolla E110 гэсэн загвараас тавигдах болсон.

  • Ингээд энэ чигээрээ 1998 онд үйлдвэрлэлээс хасагдтал өөрчлөгдөөгүй юм.

1.5 литрийн 5А-FE хөдөлгүүр бүхий F Type, 1.6 литрийн 4A-GE хөдөлгүүр бүхий X type, G type гэсэн 3 хувилбартай. Хурдны хайрцаг нь 5 араатай механик болон 4 шатлалтай автомат хурдны хайрцагтай байсан. Харин 1997 оны 6 сард G type нь 6 араатай механик хурдны хайрцагтай болсон.

1994 онд хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн ба үүгээр зөвхөн хойд гэрлийн дизайн өөр болжээ.

Моторспорт

1994 онд JTCC (Japan Touring Car Championship) уралдаанд Цүчияа инженеринг (Tsuchiya Engineering) компанийн өмнөөс оролцжээ. Урд талдаа 18 инч хойд талдаа 15 инчийн ялгаатай дугуй тавьж, үндсэндээ Toyota Levin-д тавигддаг 3S-GE хөдөлгүүрийг ашигласан байна.