NISSAN JUKE
2009 оны 3 сард Женевийн олон улсын үзэсгэлэнд Qazana /казана/ төсөл автомашинаар оролцож байсан бөгөөд 2010 оны 2 сараас Францад борлуулагдаж эхэлжээ. 2010 оны 6 сарын 9-нөөс япон дахь борлуулалт эхэлсэн ба 1.5 литрийн хөдөлгүүртэй урд хөтлөгчтэй байв. 9 сараас Их Британид, 10 сараас Европт, намраас нь хойд Америкт борлуулагдаж эхэлсэн.
Nissan-ын B суурин дээр хийгдсэн ба явах анги нь үндсэндээ Nissan Cube-ээс авч урд тэнхлэг нь Kayaba-н страт бүтэцтэй, хойд тал нь хагас хамааралтай Torsion beam бүтэцтэй бөгөөд C25 Serena загвараас авсан байна. Шатахууны сав нь бусад B суурьтай машиныхаас том ба 52 литр юм.
Хөдөлгүүр нь япон автомашины хувьд анхных, бөөнөөр үйлдвэрлэдэг машины хувьд бол дэлхийд анхны бензин цацагч хос инжектортой 1.5 литрийн багтаамжтай цуваа байрлалтай 4 цилиндртэй HR15DE загварынх.
Харин 2010 оны 11 сараас шууд цацалттай 1.6 литрийн MR16DDT турбо хөдөлгүүртэй 16GT, 4 дугуйгаар хөтлөх 16GT-four гэсэн хувилбар гарсан байна.
Европын загвар нь HR16DE, MR16DDT, K9K дизель хөдөлгүүртэй. Харин 4WD систем нь All Mode 4x4i-гэсэн Atessa-гийн дараагийн үе юм. Япон болон европын загварууд нь хөдөлгүүр хамаарахгүйгээр урд хөтлөгчтэй загвартай.
HR15DE, HR16DE хөдөлгүүрт Nissan-ын автомашины хувьд анхны JATCO компанийн CVT хурдны хайрцгийг тавьсан. Европын бүх загвар нь механик хурдны хайрцагтай ба MR16DDT хөдөлгүүрт л CVT тавьжээ.
HR15DE хөдөлгүүр нь 2005 оны хорт утааны зөвшөөрөгдөх хэмжээг 75%-иар, шатахуун зарцуулалтыг 15%-иар сайжруулсан байна. Шууд цацалттай MR16DDT хөдөлгүүрт утааны ялгаралтыг 50%иар бууруулж, шатахуун зарцуулалтыг 10%-иар сайжруулсан.
Гадна дизайны хувьд Nissan-ын бусад жийпийн адил боловч урд тал нь спорт маягийн, хойд гэрэл нь Z34 загварын Fairlady Z-тэй төстэй болжээ. Арын 2 хаалганы бариул нь их биеийн хэсэгт биш багана дээр байрлуулсан нь Terrano нь бариулын шийдэлтэй төстэй болсон.
Дотор салонд 2 суудлын дунд тал нь мотоциклын бензиний сав мэт хэлбэртэй бөгөөд улаан эсвэл хар өнгөөр хийснээр илүү спорт маяг оруулсан. Дээд хувилбаруудад эйркондишний удирдлагатай дэлгэцийн системийг хийсэн байдаг.
Эх сурвалж: www.cardoctor.mn