SUBARU FORESTER
1-р үе (SF, 1997 он-2002 он)
Impreza загварын суурин дээр бүтээгдсэн Forester-ыг бага оврын жийп SUV ангилалд оруулж болно. Гэхдээ түүний өрсөлдөгч загвар гэвэл ердөө л тухайн компанийн өөр нэгэн загвар болох Outback юм. Жижиг суудлын автомашин болон жийп машиныг нэгтгэсэн эрлийз загвартай бөгөөд газраас дээш 190 мм-ийн өндөртэй том 16 инчийн 215/60R16 дугуйтай, 4 дугуйн хөтлөгчтэй, хий эргэхээс хамгаалах системтэй, засмал болон бартаат замд зориулагдсан машин юм.
Америкийн зах зээлд зориулж арьсан суудалтай, дуб модон оруулгатай салон, электрон болон цахилгаан удирдлагын бүрэн системтэйгээр үйлдвэрлэдэг.
Хамгийн үнэтэй хувилбар нь Forester Woody бөгөөд хажуу тал, оройн зурвас ачаа нь модон мебель мэт өнгө дизайнтай байдаг. Мөн 2 литрийн болон 2.5 литрийн 125-250 морины хүчтэй энгийн болон турботой хөдөлгүүрүүдээс сонгох боломжтой.
1998-2000 Subaru Forester (Хойд Америк)
2001-2002 Subaru Forester (Хойд Америк)
2002 Subaru Forester (Хойд Америк)
Европ Forester (Хойноо манангын гэрэлтэй)
2-р үе (SG, 2002 он-2007 он)
2002 онд Чикагогийн авто үзэсгэлэнд тавигдаж тухайн ондоо японы дотоодын зах зээлд борлуулагдан, 2005 онд хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн байна. Энэ шинэчлэлтээр урд талын хэсэг, хойд хаалганы дизайн өөрчлөгдөж, арыг харах гадна толь кузовын өнгөтэй ижил, мөн толин дээрээ диодон дохионы гэрэлтэй болсон. Салоны хувьд руль, суудал дундын хайрцаг шинэчлэгдэн, нэг өнгийн бараан өнгийн салонтой болжээ.
Бүх загварууд Subaru-гийн Symmetrical АWD 4 дугуйгаар хөтлөх системтэй бөгөөд хавтгай хэлбэртэй boxer хөдөлгүүр нь туслах рам дээр бэхлэгддэг. Механик хурдны хайрцагтай загварт тэнхлэг хоороондын төв дифференциалыг суурилуулж өгдөг бол 4 шатлалт автомат хурдны хайрцагтай загварт ATS (Active Torque Split) төв дифференциал тавьсан байна. Ингэснээр төв дифференциалд хөдөлгүүрийн эргүүлэх хүчний хуваарилалт алдагдахад эргүүлэх хүчийг автоматаар жигд хуваарилдаг болсны зэрэгцээ их хурдтай үед тохируулах MP-T горимыг нэмж өгсөн байна.
Мөн “Hill holder” гэх уулын өгсүүр замд байрнаас хөдлөхөд туслах систем тавигдсан. Хөдөлгүүр нь 2.0 ба 2.5 литрийн хоёр сонголттой бөгөөд европын зах зээлд зориулж турбо шахагчгүй 158 морины хүчтэй, оруулах клапангийн хугацаа тохируулах AVCS системтэй DOHC хөдөлгүүр болон 2.5 литрийн турботой DOHC хөдөлгүүртэйгээр гаргадаг бол Япондоо 2 литрийн багтаамжтай дан хуваарилах голтой (SOHC), 140 морины хүчтэй ба турботой нь 230 морины хүчтэйгээр хийдэг.
- Хамгийн топ загварт 2.5 литрийн турботой 265 морины хүчтэй хөдөлгүүр тавьсан. Америкийн зах зээлд гаргадаг Forester 2.5 литрийн SOHC 165 морины хүчтэй хөдөлгүүртэй. 5 араатай механик, 4 шаттай автомат хурдны хайрцаг бүх хөдөлгүүрт тавигддаг.
- Бүх хувилбарууд тээшний ачааны хүндээс шалтгаалж автоматаар тохируулан кузовын өндрийг нэг түвшинд барих Nivomat амортизатортай.
- Бусад тоноглолд хайлшин обуд, эйркондишн, арьсан суудал, люк, хурд баригч, чэйнжэр, алсаас хаалга онгойлох зэрэг байгаа бол 2.5ХТ хувилбарт кисенон гэрэл, тогтворжуулах VDC системтэйг захиалж болно.
2003–2008 он
2003-2005 Subaru Forester XS (Хойд Америк)
2006-2008 Subaru Forester 2.5XT Sports (Хойд Америк)
2005–2008 Subaru Forester XT (Австрали)
4-р үе (SH, 2012 он-)
Субару компани 4-р үеийн Субару Форестер SUV загварын анхны зургийг дэлгэн үзүүллээ. Түүнийг 11 сарын 13-нд Японд албан ёсоор дэлхий нийтэд үзүүлэх бөгөөд Хойд Америкт Лос Анжелес Авто Шоуны үеэр танилцуулах гэнэ.
Цоо шинэ Форестерт Субару компанийн нэрийн хуудас болсон Symmetrical AWD (Бүх дугуйн хөтлөгч систем)-ийг суурилуулж өгсөн бөгөөд жолоодлого, аюулгүй байдал, хэмнэлт, туулах чадвар зэрэг зүйлс сайжирсан гэнэ. Шинэ Форестер нь өмнөх үеэсээ бага зэрэг том буюу 4,595 мм урт (+35мм), 1,795 мм өндөр (+15мм), 1,695 мм өргөн (+20мм) болсон байна.
- 4-р үеийн Субару Forester-ийн тэнхлэг хоорондын зай 2,640 мм (+25мм) болсон бөгөөд Хойд Америкийн худалдан авагчдад шинэ 2.0 литрийн шууд цацалттай турбочаржед Боксер хөдөлгүүрийг санал болгох юм байна. Уг хөдөлгүүрээс 250 м.х гарах гэнэ.
- Улмаар стандартаар энгийн 2.5 литрийн Боксер 170 м.х хөдөлгүүрийг санал болгох ажээ. Субару компани шинэ 6 шатлалт МТ хурдны хайрцаг мөн Lineartronic CVT хурдны хайрцгийн туслалцаатай шатахуун зарцуулалт багассан гэж мэдээлээд байгаа юм.
- Мөн Европт гарах хувилбаруудад дизель хөдөлгүүрийн сонголт байх бөгөөд ойролцоогоор 150 м.х байх аж.
- Харин Японд гарах шинэ Форестерт 2.0 литрийн энгийн 148 м.х хөдөлгүүр, 2.0 литрийн турбо 280 м.х хөдөлгүүрийг санал болгох бөгөөд Дэлхий нийтэд 11 сарын 13-ны өдөр танилцуулагдах юм байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn