ДУГУЙН ХИЙ СУЛ ОРХИЖ БОЛОХГҮЙ

Улаанбаатар хот 450,000 гаруй тээврийн хэрэгсэлтэй. Ковид хөл хорионы үед тэдгээрийн 10% гаруй нь хөдөлгөөнд оролцож бусад 90% нь багадаа 14 хоног сул зогсож байна. Энэ үед нэг анхаарах зүйл нь дугуйн хийн даралт юм.

Хэрвээ даралт сул, хийгүйгээр олон хоног зогсож байгаа бол юунд муу байж болох талаар та бодож байсан уу? 

Сул хийтэй хөдөлгөөнд оролцвол:

  • дугуйн хээ түргэн элэгдэж,
  • амархан хагарах эрсдэлтэй байдаг
  • дугуйн зууралт ихсэх учраас шатахуун зарцуулалт, жолоодлогод таагүйгээр нөлөөлдөг. 

Харин хий султай удаан зогсоолд зогсвол:

  • Дугуй нэг талаараа хавтгай болно. Энэ нь дугуйн бүтээц эвдэрсэнтэй холбоотой. Хэрвээ хүйтэн нөхцөлд удаан тавьсан бол илүү хүнд гэмтэх эрсдэлтэй.
  • Удаан хөдөлгөөнгүй байсан бол руль салгалах эрсдэлтэй. 

Урьдчилан сэргийлэх тулд:

  • Жолооч талын хаалганы багана дээрх хэмжээсээр хийлэх
  • Удаан зогсоох бол дугуйг газраас хөндийрүүлэх
  • 7 хоногтоо 1 удаа машины байршлаа сольж дугуйн нэг цэг дээрх ачааллыг солих
  • Хийгээ 7 хоногт тутамд тогтмол шалгаж байгаарай.