МОТОР, КРОП ЗАДЛАХДАА БЭЛДЭХ ЗҮЙЛ

Ихэнх ердийн машинуудын хөдөлгүүр 90-105 хэмийн хооронд, кроп 75-110 градус, дифференциал 80-120 граусын ажлын орчинтой. Хэрвээ энэ температур ачааллын улмаас 15 градус нэмэгдэхэд жийрэг хатуурч, дискнүүд шатаж эвдрэх нөхцөл үүсдэг. Харин нэгэнт задалж засвар хийж байгаа тохиолдолд өндөр халалт даах силиконоор жийрэглэж буцааж угсрах хэрэгтэй. Ингээгүйгээс жийргээр тос алдах, ус орох зэрэг эрсдэлүүд үүсдэг.