VSC, VDC, ESP - ШАРВАХААС ХАМГААЛАХ СИСТЕМ №106

Тоормослох үед дугуй эргэхгүй болгохгүй байх ABS систем, хөдлөх болон хурд авах үед дугуй хий эргэхгүй байлгах Traction Control (TRC) системүүдийг нэгтгэн автомашины хөдөлгөөний тогтвортой байдлыг хангах VSC системийг бий болгожээ. Ажиллах зарчмын хувьд ABS болон TRC мэдрэгчүүд болон рулийн эргэх өнцгийн мэдээлэгчээс авсан өгөгдлүүдийг боловсруулан тоормослох хүч болон зүтгэх хүчийг дугуй бүрт харилцан адилгүй хуваарилж тогтворжуулдаг.

Энэ системийг бүтээх явцад EBD (Electronic Brake Distributer) буюу компьютерийн зохицуулалттай ABS системийг бий болгосон. Автомашин үйлдвэрлэгч нар өөрсдийн гаргаснаар янз бүрээр нэрлэдэг. Орчин үеийн өндөр зэрэглэлийн машинуудад стандарт болсон хэдий ч дунд болон бага оврын машинуудад цөөн хэдэн загварт нь нэмэлт захиалга маягаар суурилуулж байна.

Учир нь загвар болгон дээр хийж турших гээд хямд автомашины өртгийг нэмэгдүүлэх зэрэг шалтгаан байгаа юм байна. Гэвч эдгээр системүүд нь бүрэн төгс автомашиныг удирдахгүй бөгөөд жолоочид туслах үүрэгтэй системүүд юм. Тиймээс тодорхой хүрээнд энэ системүүд үүргээ гүйцэтгэх бөгөөд хэтэрсэн тохиолдолд жолоодлого хяналтаас гарна гэдгийг санах хэрэгтэй.

  • ASC  (Active Stability Control) - Mitsubishi
  • AYC(Active Yaw Control) - Mitsubishi
  • ASTC (Active Stability Traction Control) - Mitsubishi
  • CST(Control Stability) - Ferrari
  • DSC (Dynamic Stability Control) - Mazda, BMW, Ford Jaguar, Rolls-Royss, Aston martin
  • DSTC (Dynamic Stability and Traction Control) - Volvo
  • DVS (Daihatsu Vehicle Stability control system) - Daihatsu
  • ESC (Electronic Stability Control) - энгийн ном хэрэглээнд
  • ESBS - Volkswagen
  • ESP (Electronic Stability Program) - Daimler-Chrysler, Bosh, Audi, Opel, Suzuki, Hyundai - Kia, Ford, Citroen, Peugeot, Ssang-Yong
  • IESC - (Isuzu Electronic Stability Control) - Isuzu
  • NDSC (Nissan Diesel Stability Control) - Nissan Diesel
  • PSM (Porsche Stability Management) - Porsche
  • PCS (Precision Control System) - General Motors
  • VDC (Vehicle Dynamics Control) - Nissan, Subaru, Alfa Romeo
  • VDIM - (Vehicle Dynamic Integrated Managemen) - Toyota
  • VSA (Vehicle Stability Assist) - Honda
  • VSC (Vehicle Stability Control) - Toyota
  • VST - Suzuki