ABS СИСТЕМИЙН НАСОС №209

Халтираатай замд энгийн тоормосны системтэй машины тоормослох зай уртсаж, залах боломж багасдаг. Харин ABS системтэй машин энэ бүгдийг тооцоолдог бөгөөд дугуй тус бүрийн хурдны мэдрэгчээс авсан мэдээллийг боловсруулж тоормосны шингэний даралтыг тасалдуулах замаар тоормослох үйлдлийг маш хурднаар салгаж нийлүүлдэг.

Энэ нь тоормосны дөрөөнд чичрэх байдлаар бидэнд мэдэгддэг. Үр дүнд нь зам дугуйн барьцалдах чадварыг ихэсгэж машинаа бүрэн удирдах боломжийг олгодог юм. Энэ ажиллагаанд гол үүргийг системийн насос болон хавхлагт блок гүйцэтгэдэг. Тэгвэл энэ 2-ийн талаар дэлгэрүүлж бичье.

ABS системийн НАСОС

Гол үүрэг нь тоормосны шингэний даралтыг тасалдуулах хавхлагуудын селенойдын ажиллагааг удирддаг.

Хэрвээ насос гэмтвэл хянах самбар дээр ABS анхааруулах гэрэл асах бөгөөд дагаад ABS систем ажиллагаагүй болж энгийн тоормосны системийн ажиллагаанд орно.

Дээрх тохиолдолд насосын цахилгаан залгуур салсан, хөндийрсөн эсэхийг шалгах, цахилгаан моторын ажиллагааг шалгах, блокны эвдрэл гэмтлийг шалгаж үзээрэй.