TOYOTA 77 ЖИЛИЙН ДАРАА 200 САЯЫН БОСГЫГ ДАВЛАА

Өнгөрсөн 6-дугаар сарын сүүлээр Тоёота-ийн борлуулсан нийт автомашины тоо 200 сая ширхэгт хүрчээ. Анх 1935 оны 8 дугаар сараас анхны Model G1 трак загварыг угсарч эхэлсэн бөгөөд энэ үеэс хойш 76 жил 11 сарын хугацаа өнгөрчээ. Нийт 145.21 сая автомашиныг Япон улсад харин үлдсэн 55.12 сая ширхгийг бусад орнуудад үйлдвэрлэжээ. Харин энэ байдал ойрын ирээдүйгээс эхлэн Япон дахь үйлдвэрлэлтийн өртөг өндөр байгаагаас шалтгаалан аажим аажмаар тэнцвэржих магадлалтай байгаа юм.

50 сая ширхэг автомашин үйлдвэрлэсэн жил 1985 оны 10 сард тохиосон бөгөөд энэ үр дүнд хүрэхэд нийт 50 жилийг зарцуулсан байдаг байна. Харин дараагийн 50 сая ширхгийг үйлдвэрлэхэд ердөө л 11 жилийн хугацаа шаардаж 1997 оны 1 дүгээр сард энэхүү тэмдэглэлт өдөр тохиож байжээ. Үүнээс хойш 9 жилийн дараа нийт үйлдвэрлэсэн автомашины тоо 150 сая ширхэгт хүрч байсан бол дараагийн 50 сая ширхгийг үйлдвэрлэхэд ердөө л 6.5 жилийн хугацаа шаардсан байна.

Анхны Model G1 трак автомашиныг Тоёода Сакичигийн үүсгэн байгуулсан Автомат нэхмэлийн машины үйлдвэрт үйлдвэрлэж байсан бөгөөд одоогийн Тоёота компани үүсгэн бий болох суурь бий болж байсан юм. Тоёота Королла загвар бол хамгийн их үйлдвэрлэгдсэн Тоёота компанийн загвар бөгөөд 5 Тоёота автомашин тутмын нэг нь Королла загвар байдаг гэсэн судалгаа бий ажээ.

Хайбрид автомашины борлуулалт сүүлийн хэдэн жилд маш сайн байгаа бөгөөд Тоёота болон Лексас брэнд нэр доорх хайбрид загварын борлуулалт аль хэдийнээ 4 саяын босгыг өнгөрсөн 4 сарын 30-нд давсан байна.

Анхлан 15 жилийн өмнө анхны хайбрид автомашиныг зах зээлд гаргаж байсан бөгөөд тэрхүү загвар нь Coaster Hybrid EV зорчигчийн автобус (зөвхөн Японд) байжээ. Улмаар үүнээс хэдхэн сарын дараагаар эхэн үеийн Приус загварыг 1997 оны 12 дугаар сард гаргаж байсан байна. Приус загварын борлуулалт хайбрид загварын борлуулалт дундаа өндөр байр суурьтай тооцогдох бөгөөд өнгөрсөн жил АНУ-д 1 сая ширхэг Приус хайбрид загварыг борлуулсан баярыг тэмдэглэж байжээ.

Одоогийн байдлаар Приус гэр бүлд 4 загвар багтдаг бөгөөд хамгийн сүүлд шинээр Приус Плаг-Ин Хайбрид загвар танилцуулагдсан билээ. Уг загварыг саяхан АНУ-д танилцуулсан бол Европын улсуудад ойрын саруудад танилцуулах ажээ. Тоёота болон Лексас брэнд ойролцоогоор 18 гаруй хайбрид загварыг зах зээлд танилцуулж байгаа ба шинэ загваруудыг түргэн хугацаанд гаргаж байгаа билээ. Тэд хайбрид загварын үйлдвэрлэлтийг эрэлттэй байгаа орнуудад байгуулснаар борлуулалтыг нэмэгдүүлэх аргийг олсон бөгөөд жишээ нь Камри хайбрид загварыг саяхнаас Тайван улсад үйлдвэрлэж эхэлсэн бол удахгүй Ярис хайбрид загварыг Франц улсад үйлдвэрлэх гэж байгаа юм.

Тоёота компанитай хайбрид зах зээлд бусад авто үйлдвэрлэгчид ч мөн адил өрсөлдөж байгаа бөгөөд түүний нэг нь Хонда компани юм. Тус компани 2011 оны сүүлээр хийсэн судалгаагаар дэлхий дахинд нийт 800,000 гаруй хайбрид автомашиныг борлуулсан гэсэн бөгөөд одоогоор нийт 7 төрлийн хайбрид загварыг борлуулж байгаа юм байна. Үүнд CR-Z, Insight болон Хонда Сивик хайбрид мөн Акюра ILX хайбрид загварууд багтаж байна.

Тоёота компани одоогоор дэлхийн 80 гаруй оронд хайбрид загварыг борлуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд нийт дэлхийн зах зээл дэх борлуулалтын 15% нь хайбрид автомашины борлуулалт эзэлнэ гэсэн судалгаа байна. АНУ-д Приус загварыг анх 2000 оноос танилцуулж эхэлсэн бөгөөд борлуулалт маш сайн байсны үр дүнд нийт Тоёотагийн автомашины борлуулалтын 65%-ийг Приус болон бусад хайбрид автомашины борлуулалт эзэлсэн байна.

Тоёота компанийн тооцоолсноор 1997 оноос хойш борлуулсан хайбрид загвар нь ижил чадал болоод хүчтэй бензин хөдөлгүүрээс ойролцоогоор 26 сая тонн СО2 байгальд бага ялгаруулсан гэсэн тооцоог танилцуулсан байна.