VGRS СИСТЕМТЭЙ LEXUS 470 МАШИНД ТОХИОЛДДОГ ГЭМТЛҮҮД №151
Машин хурдтай үед шарвах, халтирах нөхцөлд жолооч хариу үйлдэл хийх, самбаачлахдаа рулыг их өнцгөөр хурдан дардаг. Ингэснээр машин хүндийн төвөө хурдан алдаж тогтворгүй болж ирснээр нөхцөл байдал илүү хүндэрдэг.
Энэ систем ажиллахын тулд Yaw Rate Sensor болон рулын өнцөг хэмжигч, хурд зэргээс мэдээлэл авч рулын дарах өнцөгийг улам ихэсгэснээр шарвалтыг намжаадаг.
- VGRS системтэй машины аккумуляторыг удаан салгасны дараа залгахад хянах дээр VGRS анхааруулга анивчдаг. Анивчих нь системд эвдрэл гараагүй өөрийгөө дахин таньж байгаа процесс бөгөөд хэсэг хугацааны дараа унтардаг. Энэ үед аль болох бага хурдаар жолоодлого хийх хэрэгтэй. Харин анивчихгүй байнга асаж байвал системд эвдрэл гарсан буюу рулын өнцөг хэмжигч, актуатор мотор, бусад мэдрэгчүүд гэмтсэн байж болно. Энэ бүгдийг компьютер оношлогоогоор оношилж мэднэ.
- Монголын нөхцөлд ихэвчлэн рулын уян утас тасрах, руль хазгай байх тохиолдлууд гардаг. Руль хазайсан бол компьютерээр тохиргоо хийж тэнхлэг тохиргоо хийх шаардлагагүйгээр тэгшилж болдог.
Эх сурвалж: www.cardoctor.mn